Европд коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Ази тивээс гадна шинэ коронавирусын улмаас нас барсан анхны тохиолдол Франц улсад бүртгэгдсэн байна. Тодруулбал, Хятадын Хэбэй мужаас Франц руу аялахаар ирсэн 80 настай Хяталын иргэн нас баржээ. Тэрээр нэгдүгээр сарын 16-ны өдөр Францад ирсэн бөгөөд улмаар нэгдүгээр сарын 25-ны өдөр Парисын эмнэлэгт тусгаарлагджээ.

Үүнээс өмнө Хятад улсаас гадна Хонгконг,Филиппин,Япон гэсэн Азийн гурван улсад нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм. Хятад улсын хувьд 1,500 орчим хүн шинэ коронавирусын улмаас нас бараад байна.Өнөөдрийн байдлаар коронавирусээр өвчилсөн нийт хүний тоо Хятадад 66,492-т хүрчээ. Click To Tweet

Франц улсын албаныхны мэдээлснээр Covid-19 вирусээр өвчилсөн 11 тохиолдол бүртгэгдсэнээс зургаа нь эмнэлэгт байгаа юм байна.

Эх сурвалж:BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ