Westerdam хөлөг онгоцыг хүлээн авсан Камбож улс олны талархлыг хүлээлээ

1,455 зорчигч, 802 хүний бүрэлдэхүүнтэй хөлөг онгоцыг одоогийн коронавирусны нөхцөл байдлын улмаас Тайланд,Япон,Тайван, Гуам,Филиппин улсууд хүлээн авахаас татгалзаад байсан юм.

Далайд хэдэн өдрийг өнгөрөөсөн Westerdam хөлөг онгоцыг Камбож улс хүлээн авч, Сихануквил боомт дээрээ буулгасан нь олны талархалыг ихээр хүлээгээд байгаа юм.

Westerdam хөлөг онгоц Камбожийн зүүн хойд хэсэгт байршилтай тус боомт дээр дөрөв дэх өдрийн өглөөний 07:00 цагт ирсэн бөгөөд халуурсан,өвчтэй зорчигчдыг коронавирусын шинжилгээнд хамруулсаны дараа тав дахь өдрийн өглөө онгоцноос буулгажээ. Тодруулбал, халуурсан, өвчний шинж тэмдэгтэй 20 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Тэдгээр нь Америк,Индонез,Филиппин,Герман,Канад,Белгийн иргэд байжээ.

Камбож улсын Ерөнхий сайд Хун Сэн онгоцыг орхин бууж буй хүн болгонтой нэр бүрчлэн гар барин мэндэлж, улаан сарнайгаар угтан авжээ.

Энэ үеэр тэрээр “Камбож хэдий жижиг улс боловч, дэлхий болон бүс нутагт тулгарч буй асуудлыг шийдэх олон улсын бүрэлдэхүүн хэсэгт үргэлж хамтран зүтгэсээр ирсэн” хэмээжээ.

Аялалын хөлөг онгоцыг зогсохыг зөвшөөрсөн нь COVID-19 вирусын улмаас үүсч буй нөхцөл байдал, ялгаварлан гадуурхалтыг зогсоохын дээр хамгийн чухал нь хүний эрхийг дээдлэх зорилготой шийдвэр байсан гэлээ.

Ерөнхий сайд Хун Сэн:Жинхэнэ өвчин бол COVID-19 биш, харин айдас болон ялгаварлан гадуурхалт бол жинхэнэ өвчин

Эх сурвалж:Xinhuanet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ