• В.Путин:Оросын иргэдийн нийт саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан төслийг батлах хэрэгтэй

    ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “Оросын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг бүх нийтийн санал асуулгаар батлах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

    В.Путин Оросын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэгтэй уулзах үед “Үндсэн хууль бол улс орны үндсэн том хууль болно. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах агуулга, журам нь зөвхөн техникийн талын асуудал. Хамгийн чухал нь Оросын иргэд санал асуулга хийж Үндсэн хуулийн өөрчлөлт оруулсан төслийг зөвшөөрөх эсэхээ хэлэх хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан төслийн Оросын иргэд зөвшөөрсөн нөхцөлд хүчин төгөлдөр болно, эс тэгвэл хүчингүй болно” гэжээ.

    1-р сарын 15-нд В. Путин ОХУ-ын парламентын хоёр танхимд улс орны байдлын тухай ярихдаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах санал дэвшүүлсэн юм.

    1-р сарын 20-нд В. Путин ОХУ-ын Төрийн Думд Үндсэн хуулийн өөрчлөлт оруулсан төслийг өргөн барьсан юм. 1-р сарын 23-нд Төрийн дум Үндсэн хуулийн өөрчлөлт оруулсан төслийг анхны уншилтаар баталсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ