Хятадад COVID-19-ын эсрэг цусны сийвэнгийн эмчилгээний аргыг боловсруулжээ

Хятадын Үндэсний Биотек Групээс мэдээлснээр тус улсад коронавирусээр(COVID-19) өвчлөгсдийг  эмчлэх  цусны сийвэнтэй эмчилгээний бүтээгдэхүүнийг боловсруулжээ.

Өмнө нь коронавирусээр өвчилж, бүрэн эдгэсэн хүнээс цусны сийвэнг нь тусгай багажаар ялган авч, цусны сийвэн болон дархлааны глобулин агуулсан эмчилгээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр бэлтгэж эхэлжээ.

Хэд хэдэн удаагийн цусны био-аюулгүй байдлын шинжилгээ, вирусын идэвхигүйжүүлэлтийг хийсний дараа клиникийн чиглэлээр хэрэглэх боломжтой бүтээгдэхүүнийг гарган авч биеийн байдал нь хүнд өвчтөнүүдэд хэрэглэж үзжээ.

Ухань хотын Жиангши дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан арван өвчтөнд хоёрдугаар сарын 8-ны өдөр хэрэглэжээ. Ингэхэд бүтээгдэхүүнийг хэрэглэснээс 12-24 цагийн дараагаас өвчтөнүүдийн биеийн байдал болон цусны хүчилтөрөгчийн хангамж сайжирсан байна.

Эх сурвалж:xinhuanet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ