
Британийн судлаачид короанавирусын тархалтыг ирэх гурван сарын хугацаанд урьдчилсан байдлаар таамагласан дата мэдээллийг нийтэлсэн байна. Судалгааг Ухань хотод бүрэн хөл хорио тогтоохоос хоёр долоо хоногийн өмнө хотыг орхин явсан таван сая орчим хүний гар утас болон нислэгийн 60,000 мэдээлэлд үндэслэн хийжээ.
Коронавирусын дэгдэлт дөнгөж эхэлж байсан тухайн үед нийт таван сая орчим Уханийн иргэн хотыг орхисноор тэнд есөн сая орчим оршин суугчид үлдсэн юм.
Southampton их сургуулийн “World Pop” төслийн судалгааны баг нь вирусын тархалтыг урьдчилан таамаглахын тулд Хятадын технологийн томоохон компани болох Baidu болон олон улсын нислэгийн мэдээллүүдийг ашиглажээ.
Ингэхэд хөл хорио бүрэн тогтоосон нэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 59,912 хүн Хятадаас өөр улсын 382 хот руу ниссэн байна.
Үүнээс 834 нь коронавирусээр халдварласан байжээ.

Эх сурвалж: WorldPopProject-ийн албан ёсны твиттер хуудаснаас авав
Зорчсон хотуудын ихэнхи Азид байршилтай байсан боловч тэдгээрээс гадна Европд хэд хэд, мөн АНУ, Автсрали улсууд багтжээ.
Судлаачдын зүгээс “Эдгээр хүмүүсийн явсан газруудыг харвал Хятадаас гадна вирусын тархалт хэр хэмжээнд хүрэх нь хариултгүй асуулт хэвээр байна” гэсэн байна.
Эх сурвалж:news.com.au
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй