Угаарын хий хэмжигч 4 төрлийн тоног төхөөрөмжийг дүүргийн эмнэлгүүдэд гардуулан өглөө

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн бүх дүүргийн эмнэлгүүд, мөн нэн шаардлагатай эмнэлгүүдэд угаарын хийг хэмжигч дөрвөн төрлийн төхөөрөмжийг гардуулан өглөө. Үүнд:

  • Агаар дахь хорт хийн агууламж тодорхойлох
  • Агаар дахь олон төрлийн хийг хэмжигч зөөврийн багаж
  • Агаар дахь олон төрлийн хорт хийг илрүүлэгч зөөврийн багаж
  • Хордлогын үед хүний биед угаарын хий хэмжигч

Ингэснээр тухайн иргэн угаарын хийн хордлого авсан эсэхийг шинжлэн нягтлах боломжтой болж байгаа юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ЭМЯ Засгийн газарт угаарын хий хэмжигч тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагыг хангах саналыг оруулж, шуурхай хуралдаж 330 сая төгрөгийг шийдэж өгсөн. Өмнө нь угаарын хий хэмжигч зөвхөн хордлогын төв, ганц нэг хувийн эмнэлгүүдэд л байсан” гэж ярилаа.

Нийт 2087 хүн угаарын хийн хордлогын улмаас эрүүл мэндийн байгуулагат хандаад байна Click To Tweet. Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй боловч өдөрт 10-20 хүн угаарын хийн хордлогын улмаас хандаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ