• Д.Чойжамц:700 жилийн өмнө нэгэн судар дээр сарьсан багваахайн зураг тавиад ирээдүйд их хижиг өвчин гарна гэсэн байдаг

    Гэрэл зургийг mpa.mn

     Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц мэдээлэл хийлээ.

    Тэрээр Цагаан сарын баярыг тэмдэглэхийн утга учрын тухайд “Бидний эцэг өвгөд 1000 жилийн өмнөөс Цагаан сарын баярыг тэмдэглэж ирсэн. Ямар шашинтай, Монгол ард түмэн чинь хэн юм бэ гэдгийг мэдүүлдэг баяр.Энэ бол 365 хоногийн сүүлчийн өдөр ямаршуу явж ирснээ, амьд сэрүүн явж байгаагаа, гэр орондоо дэвшил хөгжил авчирснаа тэмдэглэж байгаагийн хэлбэр.

    Эв нэгдлээ илэрхийлж, муухай сэтгэлээ үгүй хийе гэсэн донжтойгоор хөөрөг зөрүүлдэг. Шинэ жилдээ элбэг дэлбэг байхыг билэгддэг. Монгол хүн билэгдлээрээ амьдардаг” хэмээн тайлбарласан юм.

    Энэ жилийн зурхайн хувьд дээдсүүдэд ширүүн, дунд талын дарга нарт бүр ширүүн гэж гарсан

    Үргэлжлүүлэн энэ жилийн зурхайн талаар “Цагаан сараар зурхай зурж, хүн болгоны тус тусад нь зурхай гардаг. Хувь хүний хувьд хөгшчүүдэд нэлээн таатай, залуучуудуудад нэлээн хардуу маягтай, нялхас хүүхэд нэлээн анхаарах ёстой гэж гарсан.

    Нийгмийн хувьд ноднингийн зурхай дээр дээдсүүдэд ширүүн гэж байсан бол энэ жилийнх ч дунд талын дарга нарт бүр ширүүн гэж гарсан байна лээ.

    Энэ нь жилийн хувьд хууль зүйн дагуу,зөв зохистой ажил хөдөлмөр хийхгүй бол хэцүү гэсэн үг. Гэхдээ өөрийгөө захирч, зөв залж, бие, хэл, сэтгэл гурваа зөв авч яваа хүнд бол их нөлөөлдөггүй.Харин будилж яваа хүмүүсийн хувьд нилээн анхаармаар харагддаг” гэж ярилаа.

    Бусдыг бодоод эхэлбэл аюул зовлонгоос хол өнгөрнө

    Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц “Дэлхий даяар аймшигт ханиад гарсан.Ер нь 700 жилийн өмнө нэгэн судар дээр сарьсан багваахайн зургийг тавиад ирээдүйд цаг цөвдхийн цагт их хижиг өвчин гарна гэж гарсан байдаг.

    Тэр мэтчилэн тэрхүү судар дээр тэр үед ямар утлага хийх үү, ямар ном унших уу гэсэн аргуудыг заасан байдаг. Тэрнээс ч гадна Богдын Лүндэнгийн номд ямааны мах, тахианы мах, илжигний мах тэргүүтэнгээс асар их зовлонтой ханиад гарна гэдгийг хэдэн зуун жилийн өмнө гарна гэсэн байдаг.

    Хувиа бодсон үзлээс үүсэж энэ муухай зүйлс гардаг.

    Би чинь гурван сая хүний нэг, би өвдчихвөл,Монголчууддаа халдаачих юм бол асар хүнд болно гэж бусдыг бодоод эхэлбэл аюул зовлонгоос хол өнгөрнө.

    Нэг л Монгол хүн алдаатай хөдлөхөд, энэ ханиад хүрч ирэх цаг ирээд байна” хэмээлээ.

    Битүүний хурлыг хурдгаараа хурах боловч олон нийтийг аль болох ирэхгүй байхыг хүснэ

    Хийдээс таван хүнтэй комисс гаргаж, сүсэгтэн олонд зориулсан карантин тогтоох хүртэл амны хаалтыг олноор тавьсан, гадны урд талбай дээр маск түгээх ажлыг хийж байна, гар ариутгах бодисыг байрлуулсан.

    1000 жилийн уламжлалт арга хэмжээг цуцална гэдэг нь хүмүүст их эвгүй санагдах байх. Харин хөл хорио тогтооно гэсэн амгалантай үгээр хэлээсэй гэж бодсон.

    Их болсон зургаан зүйлийн амьтан, бид бүгдийн сайхны төлөө уншлага номоо зориулах нь бидний үүрэг.

    Гандантэгчилэн хийдийн хувьд ихэс дээдэс, далдын хувилгаатнуудын ийм юм болно гэж урьдчилан эхлсэн номнуудад байгаа номыг унших, үрэл,утлагыг бэлтгэх гэсэн зааврын дагуу хөдөлж байна.

    Бидэнтэй адилхан шашинтай газруудад үрэл, утлага тараах, Ломо-Жама бурхны өмнөөс тарнийг тоолох,бясалгал тоолох ажлуудыг хийж байна.

    Гандангийн 13 салбарт  бумаар нь гүрэм дором хийж байна. Өнөөдрөөс гэхэд 100,000 Дарь эх унших ажлыг эхлүүлсэн. Битүүний хурлыг бид бол хурдгаараа хурна. Олон нийтийг аль болох битгий ирээч ээ гэж байна.

    Цагаар сарын заслын тухайд “Шинэ жилийн заслыг ханиад томуу гарсан үед яараад хэрэггүй. Цагаан сараар хийдэг заслуудыг тусгай лам нар гаргаад хийлгэж өгнө” хэмээн ярилаа.

    ШУУД ҮЗЭХ:

    Gereg.Mn

    Х.Чойжамц:Цагаан сарын заслаа хийлгэх гэж яараад хэрэггүй #Гандантэгчэнлин хийдээс цаг үеийн асуудлаар сүсэгтэн олон, ард иргэдэд хандсан мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Thursday, February 13, 2020

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • За муу шаамал хувалз минь багахан худлаа шаагаарай. Үрэл гэж худлаа хирээ шээсээрээ зуурч бөөрөнхийлөөд вирусын эсрэг гээд хүмүүст тараахаасаа ичихгүй байна уу.  Тийм халдвар авдаггүй үрэл юм бол тарааж байгаа лам нар чинь үхсэнээ хийж маск зүүгээд амиа хоохойлоод байгаа юм бэ. Зовлон болбол лам баярлана гэж юутай үнэн үг вэ. Хүмүүс ч гэж сүрэг малнааё дор болж сэтгэххүй хь

    • хувхай шар хувалзнууд шинжлэх ухааныг гутааж соён гэгээрүүлэх ёстой гол хүмүүс нь ийм шуналтай худал хуурмаг байх гэж дээ эд нар татвар улсад төлөх үү хүний зовлон бурхан болоочийн хэдэн цаасыг сорон мөлжсөн нөхдүүдийг Гандангийн эргэн тойронд цас цэвэрлүүл бурхан шүтээнээ ариутга угаа цэвэрлэ

    • энэ сэтгэгдэл бичигч нар ямар галзуу солиотой хүмүүс вэ. Хүний хараах ямар хэрэг бна. Өөрсдөө тэр худалч хувалзнууд юм даа

    • Сарьсан багваахай гаас үүссэн байх магадлал байсан боловч хятадын судалгааны байгууллагаас биш гэсэн дүгнэлт гарсан байна худалаа яарихаа боль амьтан хүний доог болно чимээгүй л байж бай.

    • ДҮЛИЙДЭЭ НАЙДАЖ УНГАРАГ. Цаг үеэ мэдрэхээ байтал энэ хүний маскийг тайллаа. Цагаан сарын өргөл барьц, орлогоо алдах нь халдварт өвчин олон түмэнд тарах, нийгмийн эмзэг асуудал сонин биш юм. НАМАЙГ ХЭН ХЭЛЖ НОХОЙГ ХЭН СААХ ВЭ ГЭДЭГ ШИГ   бурдаг болжээ а .

    • Шаампар хөгшин Банди. БӨӨ АРХИДЛАА САМУУРЛАА АД ЗЭТГЭР ГЭЖ ЛАМ НАР ЯРЬДАГ ГЭХДЭЭ ЭНЭ ХЭДэН АСМАН ЛАМ НАР шиг БАНДИ ЭМЛЭЖ ДООШОО ОРООГҮЙ НЬ ҮНЭН. Шүтдэг түвд далай ламын хэдэн хойт дүрээрээ ганц сурсан юм нь банди шуумар. 

    • УНШСАН ЮМ БОЛ, УРЬДЧИЛААД ХЭЛСЭН БОЛ ИТГЭХСЭН, СҮҮЛД НЬ ИНГЭЖ ХУДЛАА ЯРЬДАГ НЬ ШАШНЫ, ЛАМ НАРЫН ХҮН ХУУРДАГ АРГА БОЛОХ НЬ ИЛЧЛЭГДЛЭЭ ДЭЭ ХӨРХИЙ.

    • 1936-38 онд  энэ шар хувалзнуудаас салж , эд нарын тараасан тэмбүү мунхаг сүсгээс салж хүн амаа ѳсгѳж хѳгжлийн замд орсон doo

    • энэ лам төөрсөн гэдгээ  нууж дахин нэг шинэ үлгэр зохиосон бололтой юмаа. Гэвч энэ мунхарсан ламд хууртах хүн одоо цөөхөн бизээ ???

    • энэ төөрсөн ламыг ингэж дураараа бурах эрхийг хэн өгөөд байнаа ? өөрөө л төөрөх мөрөөрөө төөрч мөөрөх газраа олж өөрийг нь мухар сохроор дагадаг үхэрнүүддээ бурвал болоо юм биш үү ?

    • 1936-38 оныг дуустал энэ шар хувалзнуудаас салж байж монгол улс оросын ачаар улс шиг болсон тэгээд эд нарын тараасан тэмбүү мунхаг сүсгээс салж хүн амаа ѳсгѳж хѳгжлийн замд орсон бусуж

    • Ламд ӨГЛӨГ өгөхгүй бол тэр ХАЛДВАР гэрлийн хурдаар тарна шүү.  Халдварыг ДАРЦАГ хийсгэж Төвөд МААНЬ Ганданд Ламд мөнгө өгч уншуулаад эдгэх нягууртай гэж 700 жилийн өмнөх СУДАРТ буй. Худал гэх аваас МӨНГӨӨ төлөөд Ганданд очиж үз. ХА ХА ХА эдгэнэ шүү

    • эргүү мал. тэр судраа зурагтай нь харуулчих шаалтуураа энэ ингэж бурхны нэр барьж гуцжийгаал сарьсан багваахай болох вийдээ

    • 800   жилийн           өмнөх         сударт           шар          хувалзгы       баасаар      хийсэн          үрлээр           эдгэнэ               гэсэн

        • Ta wugaaraa sain saihan yavna? Bidend yariach. Mongold sain saihan yavaa hvmvvs gej bdag wm uu? Hotynh ni nil utaa toos, tvgjrel, hervvl uruuld talhlagdsan hvmvvs. Land 200,zaisand bairtai, bankand ih mungutei hvn saihan amidarch bna  gej vv? Busad tai adil utaa zalgij, exceltei zeregtseed l tvgjirch yavaa. Luivardaj hulgailsan munguu barigdah bii gej bainga shanalgaatai.lam nar uluv dolov gej hen ni uglug barits uguh bol iish tiish harsaar barag salga uvchtei bolson amitad bdag

        • Saihan amidarna gedgiig Europad o hood har. Tur ni hulgaich bish, tvmen ard ni amidralyn batalgaatai, emneleg surguuli ni vne tulburgvi, saihan ineemseglel urialga han zan tanyg ugtana. Umssun huvtsas,barisan utas, dugaar, unadag mashinaar ni Bayan hooson bolohyg yalgah hetsvv., tseverhen orchin(manai Gandan shig bish), tsag baidag, helsen vgendee hvrdeg, hvniig dugaarladaggvi, gudamjind unachihsan bval  tolgoi deegvvr manaih shig alhaad gardaggvi. Iim l bval saihan amidarch bna gej helj bolno biz de? Iim l gazar ta Bayan bol munguur wu hiij bolohyg mederne sh dee. Ta yaduu bol tanyg tur zasag chini hayaagvi tolgoi horogdoh gazar, huvtsas hunar, ideh hool, kofe, tamhi y munguur taslahgvi gedegt itgeltei bj bolno. 

        • Bid edén shig bolj bolohgvi gej vv? Zeel tegleh, hvvhdiin 20,nadny hishig, songuuliin 10,20,erdenesiin hishig, gadagsh garch emchllvvlegchid handiv urguh Ayan, mongol yalna, shudarga tur,…… ene bvgd tanyg hamraasaa tsaash  harahgvi baig, zalhuu bolog, angaahai shig am ruu ni wm hiihiig hvleedeg bolog gej hiigeed bgaa hort yavuulga shvv dee. Ajild orohod heden tsaasny hahuuli ugch bna? Tanil tal ruugaa utastaj bna uu?… Ene bvgdees salahgvi bol bid bvhen nar harahgvi ee

        • Shashin shvtlegiin huvid helehed hvn saihan amidraad ehleheer svm hiided ochoof bh ni ers bagasdag wm shig. Hvn hvchin muhusduhuuruu l eldev burhan, daldyn hvchneed  tuslamj ereed bdag wm shig. Svm hiid ni hoosrood ehleheer orlogo buurna, lam nar ilvv deed ehelne. Hediigeer Ted ulsyn halamjind bdag ch gesen. Vilchlvvlegchdee aldahygvin tuld tedend taalagdah bvhii l arga hemjee avch bna. Hural nom ni boginohon, umdugluhud ni zuulun bg gej zuuluvch, bitgii zogsog gej suuh suudal, orchin veiin duu huur, skaut bvlgemvvdiig svmiinhee derged bguulj tusalj demjih…. Ta bvhen ochihoo bval naad lam nar chini nom sudraa mongoloor unshij, urgul baritsaa bagadgana, orchnoo tseverlene, suuh sandal, bolovson jorlongoor bilchilne sh de

    • Олон хүнийг цуглуулж болохгүй гээд байхад энэзөнөсөн өвгөн юу вэ? Энэ хүн чинь эрүүл байна уу? Төр засгийн шийдвэр үйлчилдэггүй юм байхдаа . Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй

    • манай их хамба маш зөвөөр айлдаж монголчуудыг сар шинийн үед ёс заншилаа энэ хэцүү цаг дор хэрхэн тасалдуулалгүй гүйцэлдүүлэж болохийг арга зүвэгчлэн таниулсанд талархаж байна таны гэгээн ариун үйлсэд амжилт танд эрүүл энх аз жаргал хүсье таныг хүнд хэцүү үед монгол түмнээ авралдаа авч байгаад баяраллаа

    • Шашин ном, лам хуврагыг муулан тэрсэлдэгчид тэгсхийгээд явчихдаг юмдөө зайлуул. Нүгэлийн сав нь амархан дүүрдэг биз

    • Тэгээд эртхэн хэлж ярьж сэрэмжилүүлж байхад яаасын болооо ниргэсэн хойно нь гэдэг шиг одоо цагийн энэ лам нар ч дээ сурсан мэдсэн үзсэн дуулссан нь маруухан ч юмаа даа чаавас уг нь манай энэ шашин чинь шинжлэх ухаан ч зөв л шашин гэдэг юм билээ 

    • 1000 жилийг Шарын шашнаар цагаан сар хийж байсан гээд байгаа юм уу даа. Худал хэлэхэд хязгаар баймаар юм Шарын шашин гэлүгваг 1578-аас Монголд хүчээр алж байгаад дэлгэрүүлсэн гэхэд л 442 жил шүү дээ  

    • ШАШНУУД СОЛИОРЧ ӨГӨХ ЮМ , ШАР ХУВАЛЗУУД 800 ЖИЛИЙН ӨМНӨХ ҮЛГЭР ДОМГООР ТАХАЛ ЭМЧЛЭХ ГЭЭД , ХАР ХЭРЭЭСТЧИНҮҮД НЬ СОЛОНГОСЫГ ТАХЛААР ДҮҮРГЭЭД ! ! ! ! ! ! БҮХ ШАШНУУДААС СОЁЛТ ХҮМҮҮН ТӨРӨЛХТӨН ТАТГАЛЗСААР ! ЛАЛЫНХАН ХООРОНДОО БӨӨН ДАЙН , ХЭДЭН САЯАР НЬ АЛЖ ХЯДААД !

    • Хамба ламдаа баярлалаа. Хүний сайн муу явах нь өөрийн л хичээл зүтгэл, сэтгэл санаагаа зөв сайханд чиглүүлэхээс их хамаарна

    • Hambaa iim ued chimeeguihen haragdahgui bsan ni deer yum shigee  tehgui bol ene olon setgegdel bichej bga humuus mash durgui bgaad bn shde yopon hyatad solongos iin tom  lam nar chimeegui bhad ta ch bas  uhamsartai tur zasag irgedee hundetgeed nam jim baisan ni zuv bhaa

      • Солонгос япон яах ямар хамаа байна. Нүгэлийн саваа ам хэлээрээ дүүргээд хорвоогоос хурдан буцаж, хорвоог цэвэршүүлж өгвөл сайн л байна зарим нэг хараал хэлсэн буруу номын хогнууд

    Холбоотой мэдээ