
Казахстаны экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Айсултан Назарбаев Их Британиас улс төрийн орогнол хүсчээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүктээ бичжээ.
Гэр бүлийнхэн нь түүнд дарамт шахалт үзүүлдэг гэж залуу хэлжээ.
Нэмж дурдахад түүний хэлснээр “Орос, Казахстаны засгийн газар хоорондын өндөр түвшний авлигын тухай” мэдээллийг тэрбээр эзэмшдэг аж.
Казахстаны анхны ерөнхийлөгчийн ач хүү Их Британийн “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа нарийн ширийн зүйлийг ярьсан гэж тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй