С.Чинзориг:З.Энхболдоо өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр “С.Чинзориг сайдын үед банкны байдал муудлаа гэж дохио өгсөөр байтал Нийгмийн даатгалын сангийн мөнгийг аваагүйгээс болж алга болсон.  Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг банкинд байршуулдаг гэрээ гэж байгаа.
Би гэрээг нь авч үзсэн. Анхны шинж тэмдэг илэрмэгц үл маргалдах журмаар мөнгөө татаж авах эрх С.Чинзориг сайдад байсан. Хэрвээ банк нь мөнгөгүй бол төв банкинд хадгалуулдаг нөөц хөрөнгөнөөс нь авах боломж ч байсан.
2019 он эхлээд “Капитал” банк муудах дохиог төв банк өгсөөр байтал С.Чинзориг мөнгөө татаж аваагүй бол түүний буруу. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа бол Уртнасан, С.Эрдэнэ, Н.Номтойбаяр огт хамаагүй. Яг мөнгө алга болсон үеийн он, сараар нь хайгаад хариуцлага тооцох ёстой” гэсэн.
Харин үүний хариуд ХНХ-ын сайд С.Чинзориг өөрийн нүүр номоор “З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан орж буйгаа хэвлэлийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэх мэдээллийг нь сонсоод бүр гайхав. Өвөрхангайнхныг л муулж харлуулах гэж оролддогийг нь хүмүүс ч андахаа больсон доо.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өөрсдөө санхүүгийн чадамжгүй жижиг банкинд тэр үед мөрдөж байсан дүрэм журмыг нь илт зөрчиж, өөрчилж байгаад сангийн мөнгийг бөөнөөр нь Капиталд байршуулсан хэрнээ С.Чинзориг авч чадахгүй байгаа буруутай хэмээн бухахыг нь сонсоод дуугүй өнгөрч чадсангүй ээ. Ёстой л нөгөө өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэгтэй л адил зүйл болж байна” гэсэн хариуг өглөө.

 

З.ЭНХБОЛД ОО, ТАХИА АНХДАГЧ УУ, ӨНДӨГ АНХДАГЧ УУ З.Энхболд албан тушаалаа өгч сонгуульд нэр дэвших ажилдаа шуурхайлан…

Posted by Содномын Чинзориг on Wednesday, February 12, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ