
Коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, өнөөдрөөс эхлэн Хятад,Монгол хоёр улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсохоор болсон. Харин экспорт,импорт хэвийн үргэлжилнэ гэж Засгийн газраас мэдээлсэн билээ.
2020.02.13
Коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, шийдвэрлэсэн асуудлуудаараа мэдээлэл хийлээ.
ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг нар мэдээлэл өглөө.
Маргаашнаас эхлэн Хятад,Монгол хоёр улс хооронд үйлдэгддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсоно. Сүүлийн 14 хоногт 6 000 орчим монгол иргэн урд хөршөөс орж иржээ. Маргаашаас эхлэн хил 100 хувь хаагдаж байна гэж ойлгож болох бөгөөд урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар ирж буй аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Хэрвээ урд хөршид байгаа Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тухайн үед нь Консулын газар болон Элчин сайдын яам ажиллан авчирч, тусгаарлах байдлаар чартер нислэгээр авч ирэх аж. Уг асуудлыг ГХЯ зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх аж.
Шууд үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй