
“Манчестер Юнайтед” Дортмундын “Борусси” клубын жигүүр тоглогч Жейдон Санчог 120 сая фунт стерлингээр худалдаж авахад бэлэн байна гэж Mirror бичжээ.
Нийтлэлийн дурдсанаар “Манчестер Юнайтед” 19 настай англи тоглогчийн төлөөх “Челси”-гийн саналд саад болж, түүнийг эх орныоо аварга шалгаруулах тэмцээнд нь буцаан авчирч өгөх гэж байна. Хэрэв тохиролцоонд хүрсэн бол энэхүү шилжилт нь “Улаан чөтгөр”-үүдийн дээд амжилт болох юм.
Одоогоор клубын түүхэн дэх хамгийн үнэтэй наймаа бол 2016 оны зун “Ювентус”-аас Пол Погбаг 94.5 сая фунт стерлингээр худалдаж авсан нь юм. Өмнө нь “Манчестер Юнайтед”-ийн дэд ерөнхийлөгч Эд Вудворд зуны дамжуулалтын цонхоор багаа бэхжүүлэхэд нухацтай хөрөнгө зарцуулахад бэлэн байна гэж мэдэгдсэн юм.
2019/20 оны улиралд Санчо -Борусси”-гийн төлөө 29 тоглолтонд 15 гоол оруулж, 17 дамжуулалт өгчээ. Transfermarkt.com сайт англи залууг 108 сая еврогоор үнэлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй