• Коронавирусээр өвчлөгсдийн 80 орчим хувь нь гэр бүлийнхнээсээ халдвар авчээ

    Гэр бүлийн хэн нэгэн нь коронавирусын халдвар авсан байх юм бол тэр нь ахуйн хавьтлаар гэр бүлийн гишүүдэд халдварлаж байна.

    БНХАУ-д халдвар авсан нийт хүний 80 орчим хувь нь гэр бүлийнхнээсээ авч байна гэж Хятадын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

    Бусад халдвар авч буй газруудад хүмүүс олноор цугладаг эрүүл мэндийн байгууллага, дэлгүүр, сургууль, үйлдвэрүүд багтаж байна гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн тархвар судлалын мэргэжилтэн Вү Жүнюү хэлжээ.

    Тодруулбал, гэр бүлийн нэг гишүүн нь халдвар авсан бол түүний хоёр дахь тохиолдол нь ойрын зайны харилцааны дүнд халдвар авсан гэр бүлийн гишүүн нь байгаа юм. Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дараахь зүйлсийг хэрэгжүүлэхийг эмч зөвлөж байна:

    • Агаараа тогтмол сэлгэх
    • Маск зүүх
    • Гараа угаах
    • Ямар нэгэн хоёроос дээш тооны хүнийг хамарсан үйл ажиллагаанд оролцохгүй байх

    Эх сурвалж:Xinhuanet

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ