Ухань хот өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг”-ийг ашиглалтад оруулжээ

Ухань хотын шинэ төрлийн коронавирусийн халдвараас хянан сэргийлэх газраас мэдээлэхдээ “Өнөөдрийн байдлаар, Ухань хот өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг”-ийг ашиглалтад оруулж, шинэ төрлийн коронавирусийн халдвар авагсдыг эмчлэх 40 гаруй байгууллагатай болсон бөгөөд өвчтөнд онош тогтоох, хүлээн авах хүчин чадал нь үр ашигтай дээшилсэн” гэжээ.

Ухань хотын өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг”-т нийт 4966 эмч сувилагч ажиллаж байгаа аж. 2-р сарын 12-ны 19 цаг хүртэлх байдлаар, нийт 4313 өвчтөнийг хүлээн авч эмчилж байгаа гэв.

Эх сурвалжаас үзвэл, Ухань хотын олон эмнэлгийн өвчтөний ор 12 мянгад хүрч, эдгээр нь бүгд хүнд өвчтөнийг эмчлэн сувилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ