• Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед ОБЕГ-аас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар  хоёрдугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэх тухай тогтоол гарсныг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан.

    Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах тухай хууль үйлчлэх бөгөөд энэ талаар өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

    • Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, шуурхай штаб байгуулах,
    • Гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллах,
    • Шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг тогтоох,
    • Гамшгаас хамгаалах, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг хангах,
    • Урьдчилан сэргийлэх, мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр шуурхай, хүртээмжтэй хүргэх,
    • Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх зарлиг гарсантой холбоотойгоор  бараа бүтээгдэхүүний  сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхийг зогсоох, барааны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг хориглох,
    • Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа зорчигчдын эрүүл мэндийн байдалд хяналт тавих, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хий,
    • Баар, ресторан, нийтийн хоолны болон үзвэр үйлчилгээний газрын ажлын цагийн хуваарьт хязгаарлалт хийх,
    • Бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх,
    • Шашны байгууллагуудын шашин номын хурал, цуглаан, зан үйлд иргэд, олон нийтийг оролцуулахгүй байх,
    • Амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт эсвэл асарсан эцэг эхэд 5 хоногийн цалинтай чөлөө олгох юм байна.

    Шууд үзнэ үү. 

    Gereg.Mn

    ОБЕГ-с корона вирусийн талаар мэдээлэл хийж байна

    Posted by Gereg.Mn on Wednesday, February 12, 2020

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ