• “Мөнхийн хөрш-Энхийн тусламж” сайн үйлсийн аяныг өрнүүлж, Ухань хотын эмнэлэгт 22 сая төгрөг хандивлалаа

    Гэрэл зургийг mpa.mn

    Ухань хотын төгсөгчдийн холбооноос “Мөнхийн хөрш-Энхийн тусламж” сайн үйлсийн аяныг зохион байгуулж үүнд 3,000 орчим төгсөгчид болон суралцагчид чин сэтгэлээсээ оролцож нэгдсэн байна. Хандивыг шилжүүлэн гардуулах ёслолын ажиллагааны үеэр “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг сайхан үг байдгийн адил залуус бидний халуун сэтгэлийн хандив болох 22 сая төгрөгийг Ухань хотын эмнэлэгт хандивлаж байна” гэж байсан юм.

    Гэрэл зургийг mpa.mn

    Ухань хотын болон Хятадын өнцөг булан бүрт аюулт өвчинтэй тэмцэж, тэргүүн эгнээнд байгаа эмч, сувилагч,цагаан нөмрөгт илч нартаа гүн хүндэтгэл илэрхийлж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ