
Токиогийн олимпыг зохион байгуулах хорооноос өчигдөр мэдээлснээр, 5-р сарын дунд үеэс эхэлж, гадаадын иргэн интернетийн сүлжээгээр олимпын тасалбарыг худалдан авч болох бөгөөд тухайн үед Японд байсан гадаадын иргэн газар дээрээс нь тасалбар авах боломжтой гэв.
Гэхдээ тасалбар зарах тодорхой хугацааг гаргаагүй байна. 2019 онд Японы иргэдэд чиглэсэн бүртгэлийн дагуу сугалаа татах аргыг хэрэгжүүлсэн юм.
Үүнээс гадна хилийн чанадад байгаа Японы иргэд тусгай эрх олгосон компаниас тасалбар худалдан авч болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй