
“Улаанбаатар смарт карт” компани таван жилийнхээ ойн хүрээнд “Ёндоотой карт” урамшуулалт хөтөлбөрийг зарласан. Сар бүр ухаалаг картаараа төлбөрөө төлж, нийтийн тээврээр 10 ба түүнээс удаа зорчсон иргэд оролцох боломжтой энэхүү хөтөлбөрийн эхний азтнууд өчигдөр тодорсон байна.
Энэ удаагийн тохирлоор
- 1610 0000 11 406865 картын дугаартай нийтийн тээврээр үйлчлүүлэг 2 сая төгрөгийн азтан болжээ. Click To Tweet
- 500,000 төгрөгийн 6 азтан
- Сарын хязгааргүй зорчих эрхтэй картын 19 азтан тус тус тодорчээ.
Азтан болсон эсэхээ мэдэхийн тулд uramshuulal.u-money.mn сайтаас картын дугаараа шалгах боломжтой.
Сануулахад, азтан болсон хэрэглэгчдэд шагнал олгох хугацаа нэг cap буюу дараа сарын сугалааны тохирлын өдөр болтол хадгалагдана. Энэ хугацаанд шагналаа аваагүй тохиолдолд азтаны шагналыг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд хандивлах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй