Энэ долоо хоногт ирэх ёстой байсан 120 мянган ширхэг угаарын хий мэдрэгч ирэх боломжгүй болжээ

2020-02-13

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ НМХГ Агаарын бохирдолтой тэмцэх газар, НЭМГ-аас мэдээлэл хийлээ.  Хоногийн хугацаанд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон найман дуудлага иржээ. Зургаан хүүхэд, 5 том  хүнд    эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн, зөвлөгөө өгөн гэрт  нь буцаасан байна. Өнөөдрийн  байдлаар угаартсан  нэг хүүхэд, нэг том хүн  хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.

Яндан байшингаас 50 см өндөр байх ёстой

Хүнд, хөнгөн хэлбэрээр угаартсан иргэдийн шалтгаан нөхцөлийг тодорхойлоход  яндангийн сойлт хааж хоносон, яндангаа хөөлөөгүй,  шахмал түлшийг дүүртэл хийсэн, яндан байшингаас хэт намхан байсан зэрэг байсан байна.  Тиймээс иргэдийг дээрх зүйлсэд анхаарч, сэрэмжтэй байхыг санууллаа.

Гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах ажлыг эхлүүлсэн. Тэгвэл үлдсэн 120 мянган угаарын хий мэдрэгч энэ долоо хоногт ирэх ёстой байсан ч боломжгүй болж байна. Учир нь БНХАУ тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоон, үйлдвэрүүд нь зогссонтой холбоотой  юм.

Шууд үзнэ үү. 

Gereg.Mn

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ НМХГ Агаарын бохирдолтой тэмцэх газар, НЭМГ-аас мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Wednesday, February 12, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ