
ЭМЯ-наас коронавирусын асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна.
Шинэ коронавирусын өвчлөл БНХАУ-д 15 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Хүмүүсийн дархлаа сэргэдэг 21:00 цагаар хуурамч мэдээлэл маш их тархсан
Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНХАУ өвчлөл гарж ирснээс хойш тэмцэх ажлыг маш эрчимтэй авч хэрэгжүүлж байна. Лабораторийн хурдавчилсан аргыг нэвтрүүлсний улмаас сэжигтэй тохиолдлын тоо нэмэгдэж байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөө талаар БНХАУ өвчнөө нэлээн сайн хяналтандаа авч чадсан байна. Асуудалд айдсаар,цуурхлаар биш шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Хүмүүсийн дархлаа сэргэдэг буюу унтаж амардаг 21:00 цагаар хуурамч мэдээлэл маш их тархлаа.Нэгэн эмэгтэй хуурамч мэдээг маш ихээр цацсан нь хүмүүсийг айдаст автуулсан” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Өчигдөр хуурамч мэдээлэл тараасан Чингэлтэй дүүргийн иргэн Г-г шалгаж эхэлсэн
Худал мэдээлэллийг илрүүлэн,хариуцлага хүлээлгэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлын тухай Хурандаа Эрдэнэбат “Цахим орчинд худал мэдээлэл тараадаг, бусад хэлбэрээр уриалахыг таслан зогсоогооч гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдээж байна. Өчигдрийн байдлаар хуурамч мэдээллийг тогтоон Чингэлтэй дүүргийн оршин суугч Г-д хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Нийт худал мэдээлэл гэсэн 10 тохиолдлыг шалгаж байна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг хоёр, ААН-үүдийг 20 сая төгрөгөөр торгож, цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэнэ.
Холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэлээ.
ХӨСҮТ-д 200, Цэргийн Төв эмнэлэгт 500 орыг тус тус бэлдсэн
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “ДЭМБ-аас зөвлөсний дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх арга зөвлөмжийг өгч ажиллаж байна. Үүнээс гадна эмнэлэгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. ХӨСҮТ-дээр 200 орыг бэлдэж тусгаарлан шинжилгээгээ аваад явж байна. Мөн Цэргийн Төв эмнэлэг дээр 500 орыг бэлтгэсэн. Цаашид байдал хүндэрвэл хувийн аж ахуй нэгжүүдийг татан оруулах ажлуудыг хийгдээд явж байна. Сэжигтэй тэдэн тохиолдол тусгаарлагдлаа, шинжилгээгээр тэдэн тохиолдол үгүйсгэгдлээ гэсэн мэдээллийн цаанаа эрүүл мэндийн салбарын олон ажилтны хүч хөдөлмөр явдаг” хэмээн ярилаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.02.11-нд Сүхбаатарт хоёр, Замын-Үүдэд хоёр тохиолдлын шинжилгээний хариу сөрөг. Нийтдээ 120 сэжигтэй тохиолдлыг шинжилж хянаад байна.
Баян-Өлгий аймгийн тохиолдлын шинжилгээ өглөө 05:00 цагт ирсэн. Ухань хотоос ирсэн оюутнуудаас дахин шинжилгээ авах, баталгаажуулах шаардлагатай.Одоогоор оюутнуудын биеийн байдал маш сайн байна. Үргэлжлүүлэн сунгах гэсэн эхний ээлжний ярианууд явагдаж байна” гэж мэдээлэл өглөө.
Шууд үзэх:
https://www.facebook.com/watch/live/?notif_id=1581393550983308¬if_t=live_video_explicit&ref=notif&v=910615079371787
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй