
Шинэ коронавирусийн дэгдэлтийн улмаас БНХАУ-ын Ухань хотод хорио цээрийн дэглэмд ороод байсан 31 иргэнийг энэ сарын 1-ний өдөр авчирч, ХӨСҮТ-д тусгаарласан. Тэдний тусгаарлалтын хугацаа энэ долоо хоногт дуусаж байгаа бөгөөд өнөөдөр хоёр дахь шинжилгээнд хамруулах юм байна.
30 оюутан, нэг бага насны хүүхдэд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан., Оюутнуудын бие хэвийн сайн байгаа талаар өчигдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлсэн.
Монгол Улсад одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Харин коронавирусийн халдвараар сэжиглэгдэн шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан 60 гаруй хүн бий хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй