Бүртгэх аргаа өөрчилснөөс Хубэй мужид шинээр өвдсөн хүмүүсийн тоо бараг 10 дахин өсөв

Шинэ коронавирусын гол төв болоод байгаа Хятадын Хубэй мужийн эрүүлийг хамгаалах газар өнөөдрөөс эхлэн шинээр халдвар авсан иргэдийн тоог бүртгэх аргаа өөрчилжээ.

Үүний үр дүнд сүүлийн 24 цагийн хугацаанд тус мужид шинээр халдвар авсан хүний тоо өмнөх өдрийнхөөс бараг 10 дахин нэмэгдэж, 14,840 болоод байна. Халдварын улмаас нас барсан хүний тоо нь өмнөх өдрөөсөө хоёр дахин шахуу нэмэгдэж, 242 болжээ.

Хубэй мужийн нийт халдварын тохиолдол өнөөдрийн байдлаар 48,206, нийт нас барсан хүний тоо 1,310 боллоо. Өмнөх өдөр нь буюу мягмар гарагт Хубэй мужид халдварын 1,638 шинэ тохиолдол, нас барсан 94 тохиолдол бүртгэгдэж байсан юм.

Зөвхөн оношлуурын тусламжтай илэрсэн тохиолдлуудыг бүртгэдэг байсан бол өнөөдрөөс эхлэн эмнэлгийн шинжилгээгээр илэрсэн тохиолдлуудыг нэмж тоолдог болсон тухай Хубэй мужийн эрх баригчид тайлбарласан байна.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн халдвартай нь тогтоогдсон 60,062 хүн, нас барсан 1,363 хүн, эдгэрсэн 5,680 хүн байна.

Эх сурвалж: South China Morning Post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • манайх  тэгсэн одоо  ч  Хилээ  хаадаггүй,  Зах  худалдааны  төвүүд нь  ажилласан  хэвээрээ,  нэг  Сүржин  Зарлигтай,

  • ЭМЧЛЭЭД БҮРЭН ЭДГЭРСЭН ГЭЖ ЯАЖ МЭДЭЭД БАЙГААН ЭМЧЛЭХ ЭМ НЬ ГАРААГҮЙ ГЭЭЗ ДЭЭ  ӨӨР ИХ ТОО ГАРЧ БАЙГАА БАХ ДАРААД Л БХ ШИГ  МАНАЙД ЯАГААД 700 гаруй хятад иргэд өвчин гарсанаас хойш хилээр орж ирэв ХҮНДЭТГЭХ ШАЛТГААН нь юу байваа

  • Төрд шургалсан хужаагийн эрлийзүүд  халдвар монголд оруулах санаатай байгаа учир монгол улсын  хилийг хаахгүй байгаа юм бишүү 

  • Itali-d haldvar avsan hunii too hyatadtai haritsuulahad baga hernee  uhsen hunii too mash undur garaad ehlenguut Hyataduud toogoo darsan ni barigdaj bga baihgui yu! Tegeed bantahdaa burtgeliin arga marga gej tolgoi erguulsen yum yarij bna. Yamar argaar toolohod uhsen hunii too unduu garah uu? Ineedtei yum.

Холбоотой мэдээ