Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ

2020-02-12

Шадар сайд Ө.Энхтүвшин маргаашаас буюу энэ сарын 13-ний өдрөөс улс даяар хэсэгчлэн  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн  байдалд  шилжихээ зарласан.

Тэгвэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ямар арга хэмжээ авч ажиллахыг хүргэе.

  • Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэн даруй хийх,
  • Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага хуулийн этгээдийн ажлыг тусгай горимд шилжүүлэх,

Цагаан сарын өдрүүдэд төрийн байгууллагууд ажиллах нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

  • Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай хүртээмжтэй хүргэх,
  • Хорио цээрийн дэглэм тогтоох  хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах,

Улсын хэмжээнд хэсэгчлэн гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих учир хорио цээрийн дэглэмийг одоохондоо тогтоохгүй. Цаашдын нөхцөл байдлыг харж байж энэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх эсэхийг шийднэ.

  • Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд  Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлнэ.
  • Харилцаа холбоо  хэвлэл мэдээллийн байгууллага нь өндөржүүлсэн болон бэлэн байдлын үед гамшигтай холбоотой  мэдээд мэдээллийг дараалал харгалзахгүй хүлээн авч, дамжуулна.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид үүссэн голомтын бүсэд эрэн хайх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг хэрэгжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээг үүний дараа авч болно.

Энэ нь нөхцөл байдлаас хамаарч дараагийн шатанд шилжих арга хэмжээ болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ