
Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд хамтарч, “Эв нэгдлийн тунхаг” бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг маргааш 11 цагт Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд хийхээр болсон хэмээн ШИНЭ намын удирдлагууд мэдээллээ.
Түүнд дараах намууд нэгдэж, улмаар эвсэл болон УИХ-ын сонгуульд орох юм байх. Үүнд: Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын үндэсний ардчилсан нам,, Ард түмний олонхийн засаглал нам, Хамаг монголын хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам, Монголын шинэчлэлт нам, Хөгжлийн хөтөлбөр нам гэх мэт орж байгаа аж.
Монголын төрд их цэвэрлэгээ хийж, авлигыг таслан зогсоож, шударга ёсыг тогтоох зорилго бүхий энэхүү эвсэл эх оронч, шударга иргэдэд нээлттэй гэдгийг ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй