Ө.Энхтүвшин:Маргаашнаас буюу 13-ний өдрөөс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжинэ

2020-02-12

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин танилцуулж байна. Хуралдаанаар Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг сонордуулав.

Уг тогтоолд,

  • Болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор XVII жарны Хотол төгс хэмээн Төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх,
  • 2020 оны хоёрдугаар сарын 13 буюу маргаашнаас Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт  хэсэгчлэн шилжүүлэх,
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн зарим  зүйл заалтад заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад тус тус үүрэг  болгохоор тусгажээ.

Коронавирусийн тархалтын оргил үеийг ДЭМБ-аас мөсөн уулын оройтой адилтган зүйрлэсэн.  Магадгүй, оргил үе нь сар шинийн өдрүүдтэй давхцах эрсдэлтэй байгааг  Шадар сайд Ө.Энхтүвшин хэллээ.

Засгийн газраас Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй  байхаар гаргасан шийдвэрт  хориглоно гэдэг үгийг огт оруулаагүй. Өөрөөр хэлбэл, Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, мөрөө гаргах, гэр дотроо золгох, бууз баншаа жигнэж идэж болно. Харин хотын нэг захаас нөгөө зах хүртэл золгуут хийх  хөдөлгөөнийг  хориглож байгаа юм.

ШУУД ҮЗНЭ ҮҮ.

Gereg.Mn

ШУУД:Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, коронавирусээс хамгаалах, хорио цээрийн дэглэмийг хугацааг нэмэх эсэх асуудлаар мэдээлэл хийх гэж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, February 11, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • гол нь хилээ хаах явдал шүү дээ. тэгэхгүй хужаа нарыг оруулж ирээд байдаг нь ямар учиртай юм бэ. цаана чинь бусад улс орон хужаа нарыг оруулахгүй, байгааг нь албадан гаргаад байхад манайх л гэж хүндэтгэх шалтгаантай гээд хүлээж аваад байдаг нь ямар учиртай юм бэ?

Холбоотой мэдээ