• Сансраас ирэх нууцлаг радио долгионыг 16 хоног тутам давтагддаг болохыг тогтоожээ

    Сансар огторгуйгаас гарах нэгэн нууцлаг радио долгионыг дамтавжтай болохыг судлаачид илрүүлжээ. Уг долгион нь Дэлхий гарагаас хагас тэрбум гэрлийн зай дахь нэгэн эх үүсвэрээс ирсэн. Энэ төрлийн радио долгионыг богино дамтамжит дохио буюу FRB гэж нэрлэдэг.  Канадын Устөрөгчийн эрчимжилтийн зураглалын туршил болон Хурдан дамтамжит радио төслийн судлаачид нэгдэн тус долгионыг 2018.09.16-2019.10.30-ны хугацаанд 16.35 өдөр тутамд давтагдаж байсныг тогтоожээ. Дохио нь дөрвөн өдрийн турш хоёр цаг тутамд давтаж, харин үлдсэн 12 өдөрт нь чимээгүй байсан байна.

    Дээрх хоёр төслийн судлаачид хамтран сүүлийн жилүүдэд хэд хэдэн хурдан дамтамжит долгионы талаар судалгааны нийтлэлүүдийг хэвлүүлсэн байна. Энэ удаагийнхыг оролцуулан нийт найман шинэ богино дамтамжит дохиог илрүүлжээ.
    Өмнө нь галактикийн ойролцоо илэрч байсан хурдан дамтамжит долгино нь 500 сая жилийн алсад орших асар том спираль/галактикийн нэгэн ангилал/ буюу зууван хэлбэртэй галактикаас гаралтай байжээ.
    Эдгээр богино хэмжээт долгионуудын эх үүсвэрийг нь хайн олсноор яагаад үүсдэг болохыг нь тогтоож болно гэж судлаачид найдаж байна.
    Үүнээс гадна эдгээр долгионыг судлах нь одон орон судлаачдад сансар огторгуйг илүү сайн таньж мэдэхэд нь ач холбогдолтой. Илүү олон тооны долгионыг судлах тусам, тодорхой маттер нь сансар огторгуйг хэрхэн туулдаг болохыг долгионуудаар дамжуулан зураглах боломжтой юм.
    Эх сурвалж:cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ