
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сүүлийн өдрүүдэд илэрсэн сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариуны талаар мэдээлэл өглөө.
Өчигдөр буюу энэ сарын 11-нд Хөвсгөл аймагт тусгаарлагдсан нэг тохиолдлын шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй байна.
Мөн Гашуунсухайт боомтод илэрсэн 12 хүнээс авсан шинжилгээний хариу сөрөг гарсан ч 14 хоног тусгаарлахаар болжээ.
Хоёрдугаар сарын 11-ний өдөр буюу өчигдөр сэжигтэй 7 тохиолдол илэрснийг тусгаалан, шинжилгээний хариуш хүлээж байгаа гэлээ. Ухань хотоос ирсэн 31 хүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тэднийг тусгаарлах хугацаа энэ долоо хоногт дууснах гэх мэдээллийг өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй