
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
Өнөөдрийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Гэхдээ эрсдэл өндөртэй хэвээр байгаа. Иргэд нэгдүгээр сард буюу өвчлөл гарснаас хойш БНХАУ-руу зорчсон, ирснийхээ дараа амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн хэд хэдэн тохиолдол гарч, тусгаарлагдан шинжилгээ өгсөн нь бүгд үгүйсгэгдээд байна. Сэжигтэй 100 гаруй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээнд хамруулсан.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:
10 цагийн байдлаар 1115 нас баралт, 45 мянган халдвар бүртгэгдээд байна. Халдварын талаарх мэдээлэл хурдтайгаар өөрчлөгдөж байна. Ямар замаар халдвар дамжиж, халдварласан арга зам нь тодорхойгүй тохиолдлуудын тоо 10-аад оронд бүртгэгдсэн. Өнгөрсөн мягмар гаригт хийсэн эрсдэлийн үнэлгээгээр Монгол Улсыг маш өндөр эрсдэлд байна гэж дүгнэсэн. Хубэй мужаас гадны газарт нас баралтын төвшин 0.5 хувь, нийт тохиолдолд хүнд өвчлөлийн төвшин 15 хувь байгаа.
Манай орны хувь бүх нөхцөл байдлыг тооцоолж, бэлэн байдлаа хангаж ажиллаж байна.
Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь зэрэг долоон аймагт түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат:
Цагдаагийн байгууллагаас онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байгаа. Дархан-Уул, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговь зэрэг долоон аймагт түр хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан. Түр хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор иргэд зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол гарч байгаа. Тиймээс иргэд маань хүн амын аюулгүй байдлын асуудал яригдаж байхад хүлээцтэй байх хэрэгтэй байна. УОК-ын даргын тушаалаар Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Буянт-Ухаа гэсэн дөрвөн боомтод шуурхай бүлэг ажиллаж, бэлтгэл бэлэн байдлыг шалган зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлээд тайлангаа тавьсан.
ШУУД ҮЗНЭ. ҮҮ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй