Ж.Батзандан:Би МАНАН бүлэглэлийг олон зүйлээр гомдоосон, надад хорсохдоо зохиол бичиж тараалаа

2020-02-12

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар мэдээлэл хийлээ. Дээд шүүхэд бүртгэдтэй 10 гаруй намтай МАНАН бүлэглэлийн эсрэг, шударга ёсны эвсэлд хамтарч ажиллах санамж бичигт  гарын үсэг зурах талаар мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр Манжуурт Хятадын газрын тосны дарга нартай УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын  уулзаж буй бичлэг цахим сүлжээгээр тарсан. Дээрх бичлэгт дараах тайлбарыг өглөө.

УИХ-ын  гишүүн Л.Болд:

Төрийн өндөр албан тушаалтнуудыг гадаадад зорчхийг хориглох хуулийн төслийг  өргөн барьсан. МАНАН-гийнхан дагжин чичир байна. Аймшигтай гүтгэлгийг тараалаа.  Ж.Батзандан бид хоёрыг  ярьж байгаа мэтээр зориуд зохиол бичсэн  байна.  Хүмүүсийн нэрэн дээр тоглоом хийж байна. Амарсайхан гэдэг нь хэн  юм. Батзандангийн орон тооны зөвлөх   Амарсайхан  уу эсвэл нийслэлийн Засаг дарга Амарсайхан юм уу, Газрыг тосны дэд дарга Амарсайхан уу .

Ичгүүр, сонжуургүй гүтгэлэг. Үнэн юм нэг ч байхгүй. Гурван жилийн өмнөх бичлэг. Санжмятав тэргүүтэй УИХ-ын гишүүд Хөххотод очиж ажилласан. Тэр үед явсан  бичлэгүүдийг эвлүүлж, өнөөдөр болсон мэтээр зохиол бичсэн байна. Гурван минутын бичлэг хийж болдгийг МАНАН бүлэглэлийнхэн харууллаа. Бидний эвсэл ялах болно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Нийслэлийн Засаг дарга Амарсайхантай нэг ч удаа хамт  хоол идэж идээгүй. Газрын тосны дэд дарга гурван жилийн өмнө ажлаа өгсөн. Гурван, жилийн өмнөөс миний  гар утсыг чагнадаг байсан байх нь. Би МАНАН бүлэглэлийг олон зүйлээр гомдоосон. Надад хорсохдоо янз бүрийн бичлэг  зохиож гаргаж тавьж байна

Gereg.Mn

УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, February 11, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ