Баян-Өлгийд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, хязгаарлалт тогтоолоо

2020-02-12

Баян-Өлгий аймагт Covid-19 вирусийн  сэжигтэй байж болзошгүй тохиолдол илэрсэн тул аймгийн Засаг даргын захирамжаар хязгаарлалт хийжээ.

Тодруулбал, уг иргэний шинжилгээний хариу гартал захуудын үйл ажиллагааг зогсоож, кафе,  сүм, хийдүүдийн үйл ажиллагааг  гуравдугаар сарын 2-ныг хүртэл зогсоосон байна.

Мөн сэжигтэй тохиолдол болон хавьтал болсон иргэдийг тусгаарлаж, байршлыг хамгаалалтад авахыг даалгасан  аж.

Тусгаарлагдсан иргэн нь хоёрдугаар сарын 7-ний өдөр 21 настай эрэгтэй Замын-Үүдээс Улаанбаатарт ирсэн бөгөөд хоёрдугаар сарын 11-ний өдөр хувийн таксигаар Баян-Өлгий аймагт очсон байна. Тухайн иргэн халуурсан бөгөөд өчигдөр 22:00 цагт аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлан шинжилгээг авч, Ховд уруу илгээжээ.

Дашрамд дуулгахад НҮБ-аас өчигдөр  шинэ коронавирусыг Covid-19 хэмээн нэрлэснээ  зарласан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ