ОХУ-ын өмчлөлд байсан 550 гаруй барилгыг иргэдэд өмчлүүлж, цэргийн 590 гаруй албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-ын өмчид байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг байсан 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр иргэдэд өмчлөх шийдвэрийг гаргав.  ОХУ-ын өмчлөлд байсан Монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэхээр боллоо. Ийнхүү тухайн айл өрхүүд одоогийн түрээслэж байгаа орон сууцаа өөрийн эзэмшил дээр авах боломж бүрдэж байна.

Мөн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байна. 1998 оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн энэ асуудал ийнхүү шийдэгдлээ.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цэргийн 590 гаруй албан хаагчийн орон сууцны асуудлыг шийдлээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд буй 590 гаруй орон сууцыг цэргийн албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр болон хувьчлахаар болов. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд 20 хувь нь албан тушаалын орон сууцанд 4 хувь нь албаны гэрт 39 хувь нь хувийн хашаанд 10 хувь нь айлын байр, хашаанд амьдардаг аж. Олон жил яригдсан энэ асуудлыг шат дараатайгаар шийдэж буйн эхлэл нь энэ ажил болжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчилсан бөгөөд айлчлалын үеэр дээрх асуудалд онцгой анхаарал хандуулж, ОХУ-ын талтай хэлцээр хийсний үр дүн өнөөдөр гарч байгаа нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Баянзүрх дүүрэг 7-р хороо, 15 хорооллын 33-р байрыг яах болмон бэ? Энэ байрыг Голомтын харьяа Инкон ХХК- оросуудаас дамжуулан түрээслэдэг. Энэ байр улсын мэдэлд ирсэн үү?

Холбоотой мэдээ