Д.Баяндүүрэн:Фэйсбүүкээс Монгол улсын УИХ-ын сонгуулиар тусгай баг гаргаж ажиллах хүсэлтээ тавьсан

Гэрэл зургийг mpa.mn

СЕХ-оос 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг 120 зүйлтэйгээр баталж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн дараахь мэдээллийг өгсөн юм.

  • Хуульд өөрчлөлт оруулах болсноор 14 журам, нилээн олон маягт загварыг батлуулах ёстой ажлыг хоёр, гуравдугаар сард хийнэ.
  • Дөрөвдүгээр сард аймаг, нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдана. Аймаг болон нийслэл дээд тал нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд ажиллах хүмүүс нь СЕХ-ноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид оролцоно.
  • Нийтдээ 340 орчим сум, дүүргийн хороод байгуулагдана. Сонгуулийн хэсгийн хороод тавдугаар сарын 10-наас өмнө байгуулагдана. Нийт улсын хэмжээгээр 2000 орчим хэсэг байгуулагдана.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид нэг зэрэг үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлнэ

Нам эвслүүд 2020 оны УИХ-д оролцохоо дөрөвдүгээр сарын 25-наас албан ёсоор илэрхийлсэн байх ёстой.

Өмнөх сонгуулиар 12 нам гурван эвсэл оролцсон. Харин бүртгэж авах эсэхийг СЕХ-ноос дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнө хэлэлцэж шийдвэрлэнэ.

Нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааг явуулна. Тавдугаар сарын 10-16-ны өдрүүдийн хооронд намууд дээрээ зохион байгуулагдана. Нэр дэвшигчид 22 хоногийн өмнө нэг зэрэг үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаа эхэлж, санал авахын өмнөх өдөр хүртэл явагдана.

Өнгөрсөн долоон удаагийн УИХ-ын сонгуулиар 2840 орчим хүн нэр дэвшсэн байна. Click To Tweet

Санал тоолох машиныг нэмж авах шаардлагатай эсэх талаар судалгааны ажил хийгдэж байна

2012 оны хувьд 2500 ширхэг санал тоолох төхөөрөмжийг авч ашигласан. Click To Tweet Зургаан удаа ашиглагдчихсан ч энэ удаагийн сонгуульд хэрэглэнэ гэсэн УИХ-ын тогтоол гарсан. Сонгогчдын тоо нэмэгдсэн учраас тухайн компаниас нэмж авах шаардлагатай эсэх талаар судалгааны ажил хийгдэж байна.

Сонгуулиар гарах дээд зардлыг ирэх сарын 1-нээс өмнө тогтоосон байна

Нам эвсэл болон нэр дэвшигчээс гарах дээд зардлыг Төрийн аудитын байгууллага гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно.

Харин цахим орчинд хийгдэх сурталчилгааны ажлын талаар ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа “Цахим орчны сурталчилгаа явуулах заалт илүү тодорхой болсон. Олон нийтийн цахим хуудас, намын цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх цахим хуудас гэсэн гурван сүлжээг ашиглан сурталчилгаа явуулна. Гэхдээ үнэмлэхээ гардаж авснаас хойш гурван хоногийн дотор цахим сурталгаа явуулах сайт, хуудсаа бүртгүүлэх ёстой. Click To TweetБүртгүүлээгүй бол цахим хуудсаар сурталчилгаа явуулахыг хориглож байгаа” хэмээн мэдээлсэн юм.

Фэйсбүүк компаниас УИХ-ын сонгуулийн үеэр тусгай баг гаргаж ажиллуулна

Монгол улсын хувьд Фэйсбүүк сүлжээнд хоёр сая 200 орчим аккаунт байна. Click To Tweet

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Хуурамт аккаунт дээр өөрсдийн зүгээс арга хэмжээ авч байна. Фэйсбүүк компаниас нэгдүгээр сард явагдсан Тайваны сонгуулийн үеэр маш том хэмжээний баг гаргаж ажилласан.

Фэйсбүүкээс УИХ-ын сонгуулийн үеэр Тайванд ажиллуулсан хэмжээний баг гаргаж ажиллах байр сууриа илэрхийлсэн. Компанийн төлөөллийн багаа ажиллуулах талаар хамтарч ажиллах уулзалтуудаа зохион байгуулна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ