Армандо Торрес:Сүүлийн 10 жилд “Оюу толгой” компаний дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10.3 тэрбум ам.доллар давсан нь том амжилт

2020-02-12

Гэрэл зургийг mpa.mn

“Оюу толгой”  компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын тайлангаа тавьж байна. Мэдээллийн эхэнд тус компанийн захирал Армандо Торрес “Сүүлийн 10 жилд      дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 10.3 тэрбум ам.доллар давсан.  Үүний 76 хувийг  нь Монголын ханган нийлүүлэгчдээс авсан бараа үйлчилгээнд зарцуулсан байна” гэдгийг онцлов.

Тухайлбал, “Оюу толгой” компанийн ажилчдын хувцсан дээр жишээ авахад хамгаалалтын хувцсыг Ханбогдод, бээлийг Даланзадгадад, гутлыг Улаанбаатарт хийсэн гэх мэдээллийг өгч байна.

Гүнийн уурхайн төсөлд үлэмж ахиц гарсан нь 2019 оны төгсгөлд хоёрдугаар босоо амыг барьж дуусгасан явдал гэдгийг онцлов. Click To Tweet

Гүнийн уурхайн зураг төслийг энэ оны эхний хагаст дуусгахаар ажиллаж байна. Зардал болон нарийвчилсан төлөвлөгөөг оны эцэст эцэслэн гаргана.

Уурхайн хэмжээнд дунджаар сард 2 бэртэл, гэмтэл гарсан. Тиймээс аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах нь тус компанийн гол зорилго гэлээ. Click To Tweet

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд нийтдээ 15 орчим сая шоо метр усыг ашиглажээ. Мөн уурхайн хэмжээнд ус ашиглалтын төлбөрт 14 тэрбум төгрөгийг орон нутагт төлсөн байна. Ашигласан усныхаа  87 хувийг  нь дахин ашигласан  гэх  мэдээллийг өглөө.

2010 оноос хойш улсын төсөвт 5.1 их наяд төгрөгийг татвар төлжээ. Харин 2019 оны  дөрөвдүгээр улиралд 48.5 сая ам.доллар буюу 13.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн   байна.

2019 оны гол тоон үзүүлэлтүүд:

  • Өнгөрсөн жил 146.346 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэж, 125.000 – 155.000 тонныг үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөө биелэв.
  • Харин 2019 онд 241.840 унц баяжмал дахь алт үйлдвэрлэж 180.000 – 220.000 унцыг үйлдвэрлэх төлөвөө давуулан биелүүлсэн.
  • Түүнчлэн өнгөрсөн онд 40.8 сая тонн хүдэр боловсруулсан нь 2018 оноос таван хувиар илүү үзүүлэлт аж.
  • Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар “Оюу толгой”-н 13.800 гаруй ажилтны 93 гаруй хувийг монгол боловсон хүчин бүрдүүлж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад бүх ажиллах хүчний талаас илүү хувь гар бие оролцож байна.
  • Австралийн Холмесглен сургалтын төвтэй хамтран 348 ажилтнаа олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, итгэмжлэгдсэн сургалтад хамруулжээ.
  • Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Оюу толгой” – Ханбогд чиглэлийн 35.1 км хатуу хучилттай авто зам барив.
  • Мандал-Овоо суманд шинэ эмнэлэг нээсэн ба “Оюу толгой”-н хөрөнгө оруулалттай тав дахь цэцэрлэгийг Өмнөговь аймгийн Манлай суманд нээв.
  • Үндсэн үйлдвэрлэлийн амны барилга, угсралтын ажлыг өнгөрсөн оны аравдугаар сард дуусгасан. Ингэснээр үйлчилгээний амны өргүүр нэг удаадаа 60 хүн тээвэрлэх хүчин чадалтай бол Үйлдвэрлэлийн амны өргүүр нь нэг дор 300 хүн тээвэрлэх боломжтой болов.
  • Дөрөвдүгээр улиралд гүний уурхайн хөндлөн нэвтрэлтийн шинэ амжилт тогтоож 1.809 метрийн нэвтрэлт хийсэн байна.

ШУУД ҮЗНЭ ҮҮ.

Gereg.Mn

“Оюу толгой” 2019 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулж байна

Posted by Gereg.Mn on Tuesday, February 11, 2020

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • БИТГИЙ ХУЦААРАЙ МУУ ГӨЛӨГ МИНЬ, ЗАСГИЙН ЭРХ БАРЬЖ БАЙСАН ХЭДЭН ШУНАЛЫН ТУЛМУУДАД АВИЛГА ӨГЧИХӨӨД БОЛСОН ГЭЖ БОДОЖ БГАА БОЛ, БҮҮ ГОРЬД………… ТА НАРЫН НУРААЖ АШИГЛАХ ТЕХНОЛОГИ ГЭГЧ ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨӨГҮЙ АРГА ШҮҮ. ҮҮНИЙ ЧИНЬ БАЛАГ НЭГ Л ӨДӨР НУРЖ ЧИНИЙ НААД ШИНГЭЭСЭН ДОЛЛАРТАЙ ХАМТ БАЯЛАГАА ЭХ ӨЛГИЙДӨӨ ҮҮРД АВЧ ҮЛДЭХ БОЛНО…………….

Холбоотой мэдээ