ДЭМБ:Шинэ коронавирусын анхны вакциныг 18 сарын дотор гаргаж авах боломжтой

ДЭМБ-аас Хятадын Ухань хотоос гаралтай шинэ коронавирусыг COVID-19 гэж албан ёсоор нэрлэжээ.

“COVID-19-ын вакциныг 18 сарын дотор гаргаж авах боломжтой. Тиймээс тэр хүртэл бид одоо ашиглаж байгаа бүх зэвсгээ ашиглан тэмцэх хэрэгтэй” гэж ДЭМБ-ын дарга Тедрос Аданом Гебрейс өнгөрсөн хоёр дахь өдөр хэлснийг Xinhuanews мэдээлсэн байна.

Тэрээр мөн COVID-19 гэж нэрлэх болсон нь гутаан доромжлохоос сэргийлсэн чухал ач холбогдолтой бөгөөд бусад нэршил нь буруу болно гэсэн байна.

Эх сурвалж:xinhuanet

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ