Нэг хүн Сингапур-Франц-Их Британи маршрутаар аялахдаа дор хаяж есөн хүнд халдвар тараажээ

Их Британи улсын иргэн Стев Валш Сингапураас Франц руу аялахдаа, мөн дараа нь эх орондоо ирэх хүртлээ хэд хэдэн хүнд коронавирусын халдвар тараасан байна. Сингапурт халдвар авснаасаа хойш Францад есөн хүнд халдвар өгсөн нь одоогоор тогтоогдоод байна.

Тэрээр нэгдүгээр сарын сүүлээр Сингапурын Grand Hyatt зочид буудалд зохион байгуулагдсан хуралд орцолсон байна. Стевийг халдвар авсны дараа хуралд оролцсон хүмүүсээс мөн адил шинжилгээ авахад зохион байгуулж байсан компанийн өөр улсын хэд хэдэн хүн халдвар авсан байсан нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Улмаар халдвар авсан Стев нэгдүгээр сарын 24-ны өдөр Францын Алпийн нуруу луу нисч,  Contamines-Montjoie цанын баазад дөрвөн хоногийг өнгөрүүлжээ.
Франц улсын хувьд өнгөрөгч бямба гарагт коронавирусын шинээр халдвар авсан таван тохиолдол бүртгэгдсэний дунд есөн настай сургуулийн сурагч байсан байна. Тэдгээр таван тохиолдол нь Сингапураас халдварыг тээн ирсэн Стевээс коронавирус авсан байв.
Өөрийгөө коронавирусын халдвар авсан гэдгээ мэдмэгцээ эмнэлэгт хандсан бөгөөд тухайн үед эмчийн зүгээс гэртээ өөрийгөө тусгаарлах зааврыг өгчээ. Улмаар халдвар авсан гэдэг нь тогтоогдсоны дараа эмнэлэгт тусгаарлан эмчлэгдэж бүрэн эдгэрчээ.
Их Британид халдвар авсан нийт хүний тоо наймд хүрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн хэлтэс мэдээлжээ.
Эх сурвалж:Cnn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ