
Монголын гэрэл зурагчдаас анх удаа дэлхийн хэмжээний томоохон гэрэл зургийн уралдаанд оролцож, “Уурга шүүрлээ” бүтээлээрээ гуравдугаар байр эзэлсэн гэрэл зурагчин Ч.Ганбат өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан Дэлхийн гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд гуравдугаар байр эзэлсэн амжилт гаргасан.

“Алтан агшин” төрөлд гуравдугаар байр эзэлсэн “Уурга шүүрлээ” бүтээл
Олон улсын сэтгүүлчдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн 24 гишүүн, World AIPS спортын Media AWARDS-ын шүүгчдийн бүрэлдэхүүний 11 гишүүн, нийт 35 эрхэм шилдэг зургуудыг тодруулсан юм.
Дэлхийн 125 орны зурагчдын шигшмэл 1794 зургаас түүний эл бүтээл шалгарч, шагнал гардуулах ёслол энэ сарын 3-нд Унгарын Будапешт болсон.
Тэрээр “Энэ амжилт Ч.Ганбат гэхээс илүүтэй Монголын нэрийг гаргасан, 85 жилийн түүхтэй Монголын гэрэл зурагчдийн бахархал байлаа. Эхний 10-т орсон гэрэл зурагчдын танилцуулга шагнал гардуулах ёслолын үеэр явсан. Дэлхийд данстай гэрэл зургийн том агентлагуудын гэрэл зурагчдын бүтээл олон байсан. Миний шагналт байранд орсон “Уурга шүүрлээ” бүтээл маань Монгол ахуйг илэрхийлсэн учир мориноос хэр хол зайтай байсан бэ гэхчлэн маш олон хүн сонирхож асуусан. Ер нь олон улсад зарлагдаж байгаа уралдаанд бид идэвхитэй, айж ичилгүй орох ёстой юм байна, бидэнд чадвар байна гэдгийг олж харлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй