ФОТО:ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдтэй “шүдний өвчин” болтол тэмцэнэ

2020-02-11

Гэрэл зургийг mpa.mn

“Иргэдийн Нэхэх Эрх” ТББ-аас ЖДҮХС-гаас  зээл авсан гишүүдийг зээлээ төлөхийг эргэн сануулж  мэдээлэл хийв. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн авсан мөнгийг буцааж төлүүлэх зорилгоор хэсэг залуус нэгдэж ТББ байгуулжээ.

Тэргүүн Ц.Алтанхуяг “ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд одоог хүртэл авсан зээлээ төлөхгүй байгаа учир зээлийг нь эргэж төлүүлэхийг шаардах үүднээс энэхүү мэдээллийг хийж байна” гэв.

Мөн тус ТББ-аас  “ЖДҮ хулгай” нэртэй ном хэвлүүлэхэд бэлэн болжээ.

Тэд дараах зүйлсийг шаардаж байна.

  • Ард иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас авсан зээлээ буцааж төл
  • Зээлээ төлөөгүй УИХ-ын гишүүдийн нэрсийг ЖДҮХС-аас албан ёсоор олон нийтэд зарла.
  • УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд өөрөө өөрсдөдөө хариуцлага тооц. Үүнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга та хяналт тавьж ажилла

Хэрэв авсан зээлээ төлөхгүй, нуун дараад өнгөрөх гэж байгаа бол уучлаарай, бид нар та бүхэнд шүдний өвчин шиг чинь явна. Өөрөөр хэлбэл, бид мөнгөө төлөөгүй гишүүдийн тойргоор нь явна гэдгийг хэлье. Эцсээ хүртэл тэмцэж, жинхэнэ эздэд нь буцааж өгнө. Энэ ажлыг маань Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна” гэдгээ хэлэв.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ