“Урц цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг НИТХ-д өргөн барина

2020-02-11

Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Өмчийн ашиглалт,удирдлагын газраас Урц цагаан дээр ажиллаж, улмаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг НИХТ-д өргөн барих гэж байна. Урц цагаан гэж нэрлэгддэг Нийслэлийн өмчийн Гуравдугаар байр нь 1958 онд анх баригдаснаасаа хойш нэг ч засвар үйлчилгээнд оролгүй өнөөдрийг хүрчээ. Click To Tweet

Нийслэлийн өмчийн тус обьектыг МХЕГ-аас 2009,2013 онуудад шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан байдаг.

Тодруулбал, Урт цагаан нь галын нөхцөл байдал өндөр,газар хөдлөлтийн чичирхийллийг даах чадваргүй, Улаанбаатарын хамгийн эрсдэлтэй обьектуудын нэг юм.

Нэгдүгээрт,хотын төсөвт бүрдүүлдэг орлого нь бараг л 0

Нийслэлийн Өмчийн ашиглалт,удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Хотын төсөвт орлого олоод сүйд болдоггүй. хотын төсвөөс нийт 450 орчим сая төгрөгийг гаргаж үйл ажиллагаа явуулдаг, орлого нь 500 сая болдог. Урсгал зардлыг нь тооцохоор үндсэндээ 0 гэж ойлгож болно” гэсэн юм.

Хоёрдугаарт, 200 гаруй дам түрээслэгч зөвшөөрөлгүй түрээсэлдэг

Нэг метр.квадратын үнийг 9-10 мянга төгрөгөөр үнийг нь тогтоосон.Гэрээ хийсэн 30 түрээслэгч маань дам түрээсээр 200 хүнд давхар түрээслэдэг. Click To Tweet

Харин сэргээн засварлах боломжгүй юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Одоо энэ байшин тордлого авахаа больсон ямар ч бэхэлгээ хийх боломжгүй болсон” хэмээн хариулсан юм.

Мэдээллийн төгсгөлд тэрээр “Урц цагааны үйл ажиллагааг нь зогсоож, хууль бус орлого олдгоо болъё гэж байгаа. Нураах, шинэчлэх, цаашид концессоор ажиллах зэрэг нь өмчийн эзэн болох НИТХ-ын асуудал. Үйл ажиллагааг нь зосгоох шийдвэрийг өргөн барих гэж байна. Хүнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө үйл ажиллагааг нь зогсоох гэж байна” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ