
Гэрэл зургийг mpa.mn
“Оном” сангийн эрдэмтдийн багийг төлөөлж эрдэмтэн Д.Наранбаатар коронавирусийн халдварын талаар АНУ-ын Калифорни мужаас шууд мэдээлэл хийв.
Тэрээр, “коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 4295, нас барсан хүн 1016-д хүрлээ. Вирусийн тархалт саарахгүй өссөөр байна. Өдөрт ойролцоогоор 3000 халдварын тохиолдол бүртгэгдэж байна. “Оном” сангийн эрдэмтийн багийг төлөөлж Монгол Улс юу хийх шаардлагатай талаар мэдээлэл өгөхийг хүслээ” гэлээ.
Түүний өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.
- БНХАУ халдварын тархалтын эсрэг хурдацтай арга хэмжээг авч байгаа ч харамсалтай нь тархалт саарахгүй байна. Өмнө нь гарч байсан SARS зэрэг халдварт өвчинтэй харьцуулахад хүнээс хүнд халдварлаж, тархах чадвар нь өндөр байна.
- Санаа зовоосон мэдээллүүд нь шинжлэх ухаанаар батлагдаж байна. Тэр нь юу вэ гэхээр ямар нэгэн зовиур мэдрэгдээгүй үед халдварласан байх боломжтой. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн шинж тэмдэггүйгээр коронавирусийн халдвар тараах магадлалтай гэсэн үг.
- АНУ-ын ЭМЯ баасан гариг бүр иргэддээ мэдээлэл өгч байгаа. Эрдэмтэд вирусийн тархалтыг зогсоож дийлэхгүй. Одоо зогсоох биш тархалтыг сааруулах арга хэмжээг авч байна гэсэн мэдээллийг өгч байна.
- Коронавирусийн тархалтыг зогсоож дийлэхээ байсны шалтгаан нь БНХАУ цагаан сараа тэмдэглэсэн нь хамгийн том алдаа болсон гэж дүгнэж байна. Click To Tweet
- Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ харьцангуй хурдан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа учраас вирус бүртгэгдээгүй байна. Томуугийн тархалт багассан байна.
- Одоо бидэнд тулгараад байгаа хамгийн том асуудал нь Цагаан сарыг тэмдэглэх үү үгүй юу гэдэг байна. Манай “Оном” сангийн эрдэмтдийн багийн зүгээс ЭМЯ-нд Цагаан сарыг хориглох хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгсөн. Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэсэн хоёрдмол утгатай шийдвэрийг гаргасан. Үүн дээр эрдэмтэн хүмүүсийн хувьд бид санаа нийлэхгүй байна. Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ гэхээр аав, ээждээ золгоно. Магадгүй золголт цааш даамжирна.
- АНУ-ын шинжлэх ухааны сэтгүүлүүд дээр гарсан нийтлэл, мэдээллээс харахад хамгийн чухал нь өндөр настай эсвэл ямар нэгэн суурь өвчтэй хүмүүсийг энэ вирус үхэлд хүргэх магадлал нь өндөр гэж нийтэлж байна. Тиймээс бид урд хөршийн гаргасан алдаан дээрээс суралцаж, энэ жил Цагаан сар тэмдэглэхийг хориглох шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх шаардлага байхгүй. Эрүүл саруул байвал бид олон жил Цагаан сараа тэмдэглэнэ. Click To Tweet
- Энэ удаа олон улсын төвшинд тархах магадлал нь өндөр, тархалтын хурд саарахгүй байгаа үед Цагаан сарыг тэмдэглэж асуудлыг хүндрүүлэх шаардлага байхгүй. Хэрэв вирус манай улсад бүртгэгдвэл Монгол Улсын эрүүл мэндийн систем үүнийг барьж дийлэх үү. БНХАУ том улс тулдаа л тэсэж байна. Click To Tweet
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй