Хэрэв коронавирус бүртгэгдвэл Цэргийн төв эмнэлэг, “Асралт мед” эмнэлэг,  ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын барилгыг ашиглана

2020-02-11

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаач хэрэв бүртгэгдвэл эхний ээлжинд Халдварт өвчин судлалын үндэсний төв эмнэлгийг  суллаж 200 ор гаргах, шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг, хувийн хэвшлийн “Асралт мед” эмнэлэг, ОБЕГ-ын Жаргалант дахь сувиллын газрын барилгыг ашиглахаар болов. Замын-Үүд дэх 100 ортой болон Сайншанд сумын 50 ортой эмнэлгийг түр тусгаарлах байр болгохоор УОК-ийн хуралдаанаар шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн яамны хувьд Засгийн газрын шийдсэн 4.2 тэрбум төгрөгөөр эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ авч байна. Мөн 3000 оношлуурын эхний ээлжийн 500 ширхэгийг  өнөөдөр хүлээн авна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ