Судалгаа:Номонд эмэгтэй хүнийг гадаад төрхөөр нь,харин эрэгтэйг нь зан аашаар нь дүрсэлдэг

2020-02-11

Машин сургалт/Machine learning/-ыг ашиглан нийт 3.5 сая номд дүн шинжилгээ хийж, тэндээс эмэгтэй болон эрэгтэй хүмүүсийг хэрхэн тодорхойлж байгааг гаргаж иржээ.

Ингэхэд тэдгээр номнуудад эмэгтэй хүний ихэвчлэн гадаад төрхийг нь дүрсэлсэн байсан бол эрэгтэй хүний зан чанарыг нь дүрсэлсэн байна.

Эмэгтэй хүнийг дүрслэхдээ хамгийн их ашиглагдсан нь үзэсгэлэнтэй эсвэл тачаангуй гэсэн хоёр үг. Харин эрчүүдийг дүрслэхдээ хамгийн их ашигласан нь үгс нь шударга,ухаалаг,зоригтой зэрэг байх юм.

Судлаачид энэ судалгаандаа шинэ компьютер загварчлал буюу нэг ёсондоо хиймэл оюун ухаан Machine learning-ыг ашигласан байна. Click To Tweet Машин сургалтын дүн шинжилгээ хийсэн 3.5 сая ширхэг ном нь бүгд 1900-2008 онуудад хэвлэгдэн гарсан Англи хэл дээрх номнууд байжээ. Харин төрлийн хувьд уран зөгнөлт, уран зөгнөлт бус зохиолууд ч багтжээ.

Денмарк улсын Копенхагений Их сургуулийн компьютер шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор Изабел Аугенштейн “Судалгааны үр дүнгээс эрэгтэй хүнийг гадаад төрхөөр нь дүрслэхээс илүү эмэгтэй хүнийг тэгж дүрсэлдэг нь тодорхой харагдаж байна. Гэвч энэ нь зөвхөн статистик төвшний үр дүн юм” гэжээ.

Хиймэл оюуны ухааны тусламжтайгаар хүйс заах нэр үг тэй холбогдож байгаа тэмдэг нэр, үйл үгнүүдийг ялган түүвэрлэсэн байна. Жишээлбэл,хов ярьж байгаа охид гэх мэт. Дараа нь түүвэрлэсэн тэмдэг нэр,үйл үгээ эерэг эсвэл сөрөг утгатайгаар нь ангилан ялгаж, зан ааш,мэдрэмж,гадаад төрх зэрэг дэд ангилалд ялган авч үзсэн байна.

Судалгаанд Изабел Аугестейны хамт Мэриландын Их сургууль, Google-ийн судалгааны Жонн Хоппкинс болон Массачусетс Амерстийн их сургууль, Microsoft-ын судалгааны хүрээлэн тус тус оролцжээ.

Судалгааны үр дүнг 2019 оны Тооцооны хэл шинжлэлийн нийгэмлэгийн хурал дэрэ танилцуулсан байна.

Эх сурвалж:weforum

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ