• Коронавирусын вакциныг амьтад дээр туршиж эхэллээ

    Шинэ коронавирусын эсрэг вакциныг амьтад дээр туршиж эхэлсэн тухай Хятадын yicai.com мэдээллийн сайтад мэдээлжээ.

    Амьтад дээр турших шат нь вакцин үйлдвэрлэлийн хамгийн эхний шат бөгөөд вакцин бэлэн болж,хүн дээр ашиглагдах боломжтой болох хүртэл олон шат дамжлага бий гэж Хятадын Өвчний хяналт,урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

    Өнгөрөгч ням гарагт вакциныг нийт 100 хулганад туршсан байна.

    Хулгана дээр туршсан нь туршилтын анхны шатад тооцогдох бөгөөд үүний дараа сармагчин зэрэг том амьтад дээр вакцины хоруу чанарын туршилтыг хийх юм.

    Шинэ коронавирусын эсрэг вакцин үйлдвэрлэх явцыг бусад уламжлалт вакцин гаргаж авах явцтай харьцуулбал харьцангуй хурдан байгаа аж.

    Эх сурвалж:Xinhuanet

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ