Улсын онцгой комисс сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа

2020-02-10

Коронавирусын асуудлаар Улсын Онцгой комисс хуралдаж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:Өнөөдөр эрсдэлтэй нөхцөл байдалтай байгаа. Коронавирусийн халдвартай холбоотой мэдээллийг хятадын талаас авч байгаа. Эрсдэл  ойрхон байна. Халдвар гарсан үед бэлэн байдлаа хангахад эрүүл мэндийн салбар түлхүү анхаарч ажиллаж байна. Хамгийн түрүүнд эмч, мэргэжилтнүүддээ танхимын болон онлайн сургалт явуулж байна.

Засгийн газраас 4.2 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслийн асуудлыг шийдэж чадлаа. Ямар ч байсан нэг сарын хугацаанд асуудалгүй болгосон. Азийн хөгжлийн банкны хэрэгжиж байгаа төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах боломжтой болсон.

Халдвар гарсан нөхцөлд Цэргийн госпиталыг ашиглах тухай Улсын онцгой комиссын  орлогч дарга, Батлах хамгаалын сайд Н.Энхболдтой аман байдлаар ярилцсан.  Жаргалтын аманд байдаг 100 ортой сувиллыг бэлэн ажиллуулах асуудлыг ярьж байгаа.

Би шийдвэр гаргадаг чиг үүрэгтэй хүн биш. Иргэн хүнийхээ хувиар сошиал орчинд коронавирустэй холбоотойгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зөв үү гэдэг санал асуулга авсан. Ингэхэд санал өгсөн хүмүүсийн 87 хувь нь энэ баярын тэмдэглэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсан.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

Нөхцөл байдал бидний бидний бодож байснаас хүнд байна. БНХАУ-ын Баяннуур хот буюу Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэдэг газарт коронавирусээр халдварласан хоёр тохиолдол гарсан байна.

Уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд уламжлах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. ҮАБЗ-өөс Улсын онцгой комисс шийдвэр гаргах нь зүйтэй гэж тогтсон.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал:

Маск бол оёж болдог зүйл. ХӨСҮТ-өөс маскны стандарт гаргасан юм байна. Хүн болгон оёно гэхээр асуудалтай. Тиймээс аймаг, орон нутгийн Засаг дарга нар маскны үйлдвэрлэлд анхаармаар байна.

Бидэнд цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэр байна. Мөн цагдаа, цэрэг, ШШГЕГ-ын харьяа оёдлын газрууд байгаа. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд болон хувийн хэвшлийнхэн ч оёж болно. Хэрэв маскаа дотооддоо үйлвэрлээд эхэлбэл түгээлт, хангалтад бид анхаарч ажиллах бүрэн боломжтой. Булган, Бичигт боомтуудаар гарч байгаа нүүрсний тээвэрлэлтийг  зогсоох уу. Гашуун сухайт боомтоор өдөрт 32 тээврийн хэрэгслээр зэсийн баяжмал гаргаж байгаа. Үүнийг яах вэ гэдэг асуултыг УОК-ын гишүүдийн зүгээс гаргах ёстой.

 Шадар сайд Ө.Энхтүвшин: Зэсийн баяжмалаа гаргаж байгаагаараа гаргая.

Батлан хамгаалах сайд Н.Энхболд: Хэрэв ороод ирвэл яах вэ. Аль эмнэлэгтээ тусгаарлах вэ гэдэг тусгайлсан төлөвлөгөө гаргамаар байна. Эхний ээлжинд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, мөн нэг хувийн эмнэлэг, Жаргалантын аманд нэг сувилал байгаа юм байна.

Нэгдүгээрт ХӨСҮТ-д мэдээж мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл хотоос зайдуу Жаргалантын ам, Цэргийн төв эмнэлэг гэсэн дараалалтай байвал зүйтэй болов уу гэж бодож байна.

Ингээд Улсын онцгой комиссын хуралдаанаас дараахь шийдвэрүүд гарлаа. 

  • Гашуун сухайт болон бусад хилийн боомтоор гуравдугаар сарын 2-ныг хүртэл нүүрс тээвэрлэхгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргалаа.
  • Улсын онцгой комиссын хуралдаанаас Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Уг шийдвэрээ эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх юм байна.
  •  Улсын онцгой комиссын  хуралдааны дараа ҮАБЗ-ийн хуралдаан товлогджээ. Уг хуралдаанд Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг танилцуулах юм байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/geregNewsmedia/videos/2513081115467134

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Хотоос зайдуу гээд хотын төв рүү оруулах гээд байна.Халдварт,ЦТЭ чинь хотын төвд шүү дээ.Тэгээд ч хамгийн олон хүн амтай БАЯНЗҮРХ дүүргийн иргэдэд үйлчилдэг.Харин Хүн ам цөөнтэй БАГА ХАНГАЙ,БАГА НУУР, ГОВЬ СҮМБЭР зэрэг эмнэлэгүүдийг сонговол зүгээр бишүү? Ядаж л хүн амыг нүүлгэн шилжүүлэхэд ч арай хялбар санагдах юм.

Холбоотой мэдээ