• Холливудын алдарт жүжигчин Брэд Питт анхны Оскараа хүртлээ

    2020-02-10

    92 дахь удаагийн Оскарын наадам үргэлжилж байна. Холливудын алдарт жүжигчин Брэд Питт Once Upon a Time in Hollywood буюу “Холливудад нэг удаа” кинонд бүтээсэн дүрээрээ “Туслах дүрийн шилдэг жүжигчин” шагналыг хүртлээ. Тэрээр өмнө нь “12 years of slave” киногоор шилдэг продюсерийн шагнал хүртэж байсан бөгөөд энэ удаад анх удаа жүжигчнийхээ хувиар Оскарын шагнал хүртсэн юм.

    “Холливудад нэг удаа” кино нь 2019 оны тавдугаар сард нээлтээ хийжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ