“Parasite” кино Оскарын наадмын дөрвөн төрөлд ялагч боллоо

2020-02-10

92 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Оскар 2020” наадмын “Шилдэг кино” төрөлд анх удаа англиас өөр хэл дээр хийгдсэн кино шалгарсан нь Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн бүтээл  “Parasite” боллоо.

Тус кино нь нийт зургаан төрөлд нэр дэвшиснээс одоогоор “Шилдэг зохиол”, “Шилдэг найруулагч”, “Гадаадын шилдэг кино”, “Шилдэг кино” хэмээх дөрвөн төрлийн ялагчаар тодроод байна.

92 дахь удаагийн “Оскар 2020”-ын  ялагчид:

Шилдэг туслах эрэгтэй дүр: Брэд Питт, “Once Upon a Time in Hollywood”

Шилдэг анимейшн:“Toy Story 4”

Шилдэг кино зохиол:“Parasite,” Bong Joon-ho, Han Jin Won

Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн):“Jojo Rabbit,” Taika Waititi

Шилдэг баримтат кино:“American Factory”

Шилдэг дизайн:“Once Upon a Time in Hollywood”

Шилдэг хувцас дизайн:“Little Women,” Jacqueline Durran

Best documentary short subject:“Learning to Skateboard in a Warzone (If You’re a Girl)”

Шилдэг богино хэмжээний анимейшн:“Hair Love”

Эх сурвалж:oscar.go

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ