
“Оргио” ХХК-ийн тахианы байранд өнгөрсөн бямба гаригт гал гарч 12725 дэгдээхий шатжээ.
Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Оргио” ХХК-ийн 4х12 метрийн хэмжээтэй тахианы байр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 07-ны өдрийн 09:08 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж галыг унтраасан. Уг гал түймэрт 12725 дэгдээхэй шатсан байна.
Мөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 2 дугаар гудамжинд “Далай-Ээж Баянхонгор” ХХК-ийн тавилгын үйлдвэрийн 10х12 хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 02.07-ны өдрийн 14:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч 2 автомашинтай 1.5 км зам туулан 14:35 очиж 1 цаг ажиллаж унтраажээ.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй