
Гэрэл зургийг mpa.mn
УИХ дахь АН-ын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүн Б.Пүрэвдорж “2019-2020 оны намрын чуулган нилээн шаргуу ажилласан байлаа. Гэвч энэ үеэр улс орны эдийн засагтай холбоотой, хүмүүсийн кирматай холбоотой эдийн засгийн шийдвэрүүдийг сайн гаргаж чадаагүй гэж үзэж байна. Хэд хэдэн асуудал дээр УИХ дахь АН-ын зөвлөл ямар байр суурьтай ажилласан талаарх мэдээллийг хүргэе” гэж ярьсан юм. Мэдээллийг товчлон хүргэе.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай байр суурь:
АН-аас 30 гаруй санал гаргаснаас 10 гаруй нь дэмжигдсэн. Сүүлд дараахь 3 саналыг оруулсан ч дэмжигдээгүй:
- Ерөнхийлөгчийг УИХ-аас томилох
- Засгийн газрын өрийн хэмжээг УИХ-аас тогтоох
- УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах
УИХ-ын Сонгуулийн тухай хууль, Тойрог мандатын тухай хууль:
Монгол улсын хүн амын 40 хувь нь амьдарч байгаа нийслэл хотын мандатын тоог нэмэгдүүлэх, бууруулахгүй байх саналыг тавьсан ч МАН нийслэлийн тойрог мандатын тоог бууруулсан. Тэгэхдээ хэд хэдэн рейтингийн судалгааг хийсний үндсэн дээр саналыг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд МАН нийслэлээс олигтой санал авж чадахгүйгээ мэдээд нийслэлийн мандатны тоог багасгах саналыг оруулж ирсэн. 2020 оны Төсвийн тухай хуулиар Улаанбаатар хотын төсвөөс нийт 600 орчим төгрөгийг татсан байгаа.
Саарал жагсаалт:
Саарал жагсаалтад орсны хариуцлагыг УИХ-ын гишүүн биш Монголбанкны хоёр албан тушаалтан хүлээгээд өнгөрсөн. Өнөөдөр долларын гүйлгээ нэг улсын хяналтанд орсон. Өөрөөр хэлбэл, долларын гүйлгээ БНХАУ-ын нэр бүхий хоёрхон банкаар дамжиж байгаа. Монгол улс ямар худалдаа бизнес эрхэлдэг, ямар зүйл хэрэглэдэг зэрэг бизнесийн нууцлалыг бүгдийг мэдэх боломж бий болж байгаа. Ийм учраас саарал жагсаалтаас гарах асуудлыг хурдан хийх ёстой.
Соёлын өвийг хамгаалах талаар:
2019.10.16-нд Ерөнхии сайд Хүрэлсүхэд 2008 оны Засгийн газрын №175 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах замаар Улаанбаатар хотод байрлаж байгаа баганат нийт 14 барилгыг түүх, соёлын дурсгалт газарт хамруулах тухай хүсэлт хүргүүлсэн боловч хүлээж аваагүй.
УИХ өөрөө тарах талаар:
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ өөрөө тарах ёстой гэдэг уриалгыг гаргасныг хүлээн авч албан бичгээр УИХ-ын даргад хүргүүлсэн боловч харамсалтай нь энэ асуудлыг хэлэлцээгүй. 49 гишүүн нь ЖДҮ-д, тендерт холбогдсон, бусад гэмт хэргүүдэд холбогдсон олон гишүүд байгаа учраас энэ Их хурал одоо ч тарах ёстой гэсэн байр суурьтай хэвээр байна.
Иргэдийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаар:
Иргэдийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх хуулийн төслийн дэмжиж ажилласан. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар, ҮАБЗ-ийн шийдвэрийн хүрээнд УИХ-д орж ирсэн ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг АН-ын зөвлөл анхнаас нь дэмжиж ажилласан.
Эдгээрээс гадна Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төслийг С.Эрдэнэ санаачилсныг УИХ-аар хэлэлцэх нь дэмжигдэн анхны хэлэлцүүлэгтээ бэлтгэгдэж байна.Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа Малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг бэлтгэн өргөн барьж, батлагдсан нь хулгайн хэргийг багасах үр дүнтэй санал, санаачилга болж чаджээ.
Шууд үзэх:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
I am a blogger and Seo Expert also Information of all Crack Software
Web Site Link
https://cracklicensekey.org/wondershare-uniconverter-crack/