Жеки Чан коронавирусын эсрэг вакцин хийсэн хүнд нэг сая юань өгөхөөр амлав

Хонконгийн алдарт жүжигчин Жеки Чан дэлхийн өнцөг булан бүрт 800 гаруй хүний ​​аминд хүрсэн 2019 оны nCoV-ийн коронавирусын эсрэг вакциныг зохион бүтээгчид 1 сая юань (197 мянган долларын) шагнал гардуулахаа амлалаа.

Тэрээр вакциныг аль болох хурдан боловсруулж чадна гэдэгт найдаж байна. “Энэ бол мөнгөний тухай биш. Ямар ч завгүй байдаг гудамжууд хоосон байгааг харахыг хүсэхгүй байна” гэж жүжигчин хэлсэн тухай Strait Times сонинд бичжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхий даяар халдвар авсан хүмүүсийн тоо 37.5 мянган хүнээс давж, 813 хүн нас барж, 2152 хүн эдгэрчээ. Үл мэдэгдэх зүйлээс гаралтай уушгины хатгалгаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Хубэй мужийн Ухань хотод эхэлж дэгдсэн юм. Хятадаас вирус бусад орнуудад тархаад байгаа юм. ДЭМБ уг дэгдэлтийг олон улсын анхаарлын төвд байх ёстой байдал гэж хүлээн зөвшөөрсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ