• Цахилгааны хүчдэлээс хүүхдээ хамгаалах нь:Энгийн автоматаа соль

    2020-02-10

    Dulguun Baasandavaa фэйсбүүкт  Эрүүл Хот Зөвлөгөө №3: Цахилгааны хүчдэлээс хүүхдээ хамгаалах нь” зөвлөгөө постолжээ. Уг зөвлөгөөнд   Дархан-Уул аймагт гурван  хүүхэд нас барсны буруутан нь цахилгааны хүчдэлийн  энгийн автомат гэсэн байна.

    Ингээд түүний өгсөн зөвлөгөөг нэмэр хачиргүйгээр SOCIAL NEWS буландаа хүргэе. 
    …Гурвын гурван хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан явдалд гүнээ эмгэнэж байна. Энэ бол зөвхөн тэр гэр бүлийн биш Монголчуудын бид бүгдийн эмгэнэл уй гашуу мөн. Харамсалтай нь энэ явдал дээр бид дахиад л хуваагдаад, ХЭН БУРУУТАЙ ВЭ хэмээн “ЭЗЭН” хайж байна.
    Үнэхээр тэр буруутай “ЭЗЭН”-г хайя гэвэл “БИД” өөрсдөөсөө хайя. Таны цахилгааны автомат дифренциал уу эсвэл энгийн үү, үүнийг ядаж мэдэж байна уу? Хэрэв энгийн автомат байвал Дарханд гарсан шиг ус алдвал хүүхэд тань амь насаа алдах эрсдэлтэй байна гэсэн үг.
    Өчигдөр би гэртээ орж ирээд шууд автоматаа шалгалаа. Ашгүй дифренциал автомат юм байна. Үүнийг Amarsanaa Dashdavaa найзаар давхан хянуулж, бас энэ бүгдийг бүрэн тайлбарлуулсан учир энд өөрийн ойлгосноо товч тайлбарлая. Таны гэрийн цахилгааны шийт дээрх автомат таслуур (circuit breaker) дифренциал автомат (differential circuit breaker) байх юм бол ус асгарч олон залгуурт хүрэхэд шууд унтарч, улмаар хүүхдүүд тогонд цохиулахаас хамгаалах боломжтой аж. Үүнийг Khangaikhuu Purevragchaa бас өөрийн пост дээр бичсэнийг хуулаад ирлээ.
    Бид буруутныг хайж кайф авах биш, харин дор бүрээ ийм эрсдэлийг ядаж гэртээ гаргахгүй байх талаар НЭГ АЛХАМ хийе. Энгийн автомат байвал үүнийг диф-автоматаар солъё. Орон сууц, гэр хороолол хамаагүй бүгд солих боломжтой.
    Хүүхдийнхээ төлөө хийх НЭГ АЛХАМ.
    Б.Дөлгөөн
    2020.02.08

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ