• Шууд:Сүүлд 65 хүнээс лабораторийн шинжилгээ авахад коронавирусын халдвар илрээгүй

    Гэрэл зургийг mpa.mn

    Коронавирусын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө. 2020.02.10-ны өдөр өглөөний 09:00 цагт Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээллийг хүргэлээ.

    “Сүүлийн 24 цагийн дотор шинэрэ нэмэгдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Харин БНХАУ-аас гадна 24 улсад 307 тохиолдол батлагдсанаас өнгөрсөн 24 цагийн дотор 19 тохиолдол нь шинээр бүртгэгдсэн нь Япон, Вьетнам,Сингапур,Малайз улсуудад байна.

    Манай улсын хувьд шинэ коронавирусын халдвар бүртгэгдээгүй байна. Коронавирусын халдвар гарсан орноор зорчсон, халуурсан, ханиасан өгүүлэмжтэй нийт 132 хүн ажиглалт,тусгаарлалт,нарийвчилсан тандалт судалгаа, вирус судлалын шинжилгээг хийсэн байна.

    Сүүлд 65 хүнээс лабораторийн шинжилгээ авахад коронавирусын халдвар илрээгүй” хэмээн мэдээллээ.

    Нийслэлийн Засаг даргын А166,А168 гэсэн хоёр захирамжийн хэрэгжилтийн талаар:

    Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай А166 захирамжийн хүрээнд товчоод дээрх Улаанбаатар хот ру орж ирж байгаа бүх тээврийн хэрэгсэлд нарийвчилсан хяналт, шалгалтыг мэргэжлийн эмч нар хийж байгаа.

    Нийслэлийн Засаг даргын иргэдийг олон нийтийн газар биеэ зөв зохистой авч явах чиглэлээр гаргасан уриалгын талаар:

    Шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор хотын соёлтой иргэн байх шаардлага бидэнд тулгарч байна. Нус цэрээ гудамж талбайд хаядаг, ил задгай бие засдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Энэ тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээг Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох байгууллагууд нь хэрэгжүүлэе гэсэн уриалга гаргасан. Мөн ААН-үүд ойр орчмын 50 метр талбайгаа цэвэрлэдэг хуультай. Үүнийгээ мөн хэрэгжүүлэе.

    Шууд үзэх:

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ