Тайландад болсон буудлагын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 30 болж нэмэгдэв

Тайландын Нахон Ратчасима хотод болсон буудлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 30 болж, 58 хүн шархаджээ. Энэ тухай Thai Rath агентлаг Махарат хотын эмнэлэгийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Энэ явдал хоёрдугаар сарын 8-нд болсон ба Тайландын армийн цэрэг Нахон Ратчасима хотод энгийн иргэд рүү гал нээжээ.

Халдагч этгээдийг цагдаагийн байгууллагаас устгасан.

Тайландын Ерөнхий сайд Прайта Чан-Оча буудлага нь байшин зарахтай холбоотой “хувийн асуудал”-аас үүдэлтэй байсан гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ